9-р долоо хоног

Энэ долоо хоногт та бяцхан үртэйгээ хоёр ч амжилт гаргачихаад байна. Нэг нь та жирэмсний гуравдахь сар руугаа орсон. Харин нөгөө нь хүүхэд тань хөврөл байснаа ураг болсон. Өөрөөр хэлбэл улам л хөөрхөн төрхтэй болоод байна гэсэн үг. Жирэмсний эхний хагасаа давахад зөвхөн нэг сар л үлдлээ! Та мэдээж хяналтандаа ороод амжсан байх, бүүр хүүхдийнхээ зүрхний цохилтыг ч сонссон байх. Догдолмоор байгаа биз. Та нөхөртэйгөө хүүхдээ хүлээж авах бэлтгэлийн талаар ярилцаж байна уу? Тиймээ багагүй зүйлс хэрэгтэй болох нь мэдээж.

babyzone

Хүүхдийн өсөлт:

Ураг маань 22 мм хэмжээтэй болжээ. Одоо нүүрний хэлбэр төрх нь улам илүү хөгжиж байгаагаас гадна зүрх нь чагнуураар сонсогдохуйц хүчтэй цохилж байгаа.


Шинж тэмдэг:

1. Гормоны өөрчлөлттэй холбоотой сэтгэл санааны тогворгүй байдал жирэмсний хоёрдугаар хагасаас эхлэн багасна. 2. Өмнөх шинж тэмдгүүд хэвэндээ байсаар. 3. Та эхний хагаст 1-3 кг жин нэмсэн байх магадлалтай.


Зөвөлгөө:

  • Хүмүүст жирэмсэн болсон мэдээгээ хэрхэн гоёор хэлэх талаар бодож үзсэн үү ? Жишээ нь дүүдээ хэлэхдээ: Миний дүү удахгүй нагац эгч болох нь байна гэх мэт . (Эгч нь жирэмсэн болжээ гэж хэлснээс дээр сонсогдож байгаа биз)
  • Та ажил хийдэг бол нийгмийн даатгалын зүгээс ямар хөнгөлөлт тэтгэмж авах талаар болон ажлаас чөлөөлөгдөх нөхцлүүдийг судлаарай

<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Bayartsetseg Dawaaragchaa[112.72.11.123]2 years өмнө

    Bi jiremsen 2sar garantai tegeed zurehni tsoxilt ni medegdej bga bi neg zuilees aij bna huuhed min zugeer bgaa

  2. mg[27.123.214.118]3 years өмнө

    hordlogo ggui bolohgui dotor muuhai orgison heveer baina. hezeenees zugeer boloh bol?

  3. Б. Ууганбаатар[112.72.13.47]3 years өмнө

    f