8-р долоо хоног

Үнэрлэх мэдрэмж тань ихсэж байгааг анзаарсан уу? Энэ долоо хоногт нэгэн сонирхолтой зүйл юу вэ гэвэл аль нэг мэдрэхүй тань давамгайлах үед таны хүүхдийн яг тэр мэдрэхүй ажиллаж эхэлж байгаа гэсэн үг. Мөн илүү их ядарч сульдаж байвал санаа зоволтгүй таны хүүхэд хэт хурдан өсөж буй хэрэг.

babyzone

Хүүхдийн өсөлт:

Бяцхан үр тань бөөрөлзгөний чинээ болжээ. Энэ нь ойролцоогоор 16 мм гэсэн үг юм. Та одоохондоо мэдэрч чадахгүй ч жижигхэн гар хөлөө завгүй савчуулж байгаа. Хөл гарын хуруу нь хэлбэр төдий гарчээ. Эхний долоо хоногуудад таны хүүхэд сүүлтэй байсныг нь хэлж байлуу харин одоо арилсан.


Шинж тэмдэг:

1. Хөхний сүү боловсруулах эдүүд үүсч улам томорсноор хөхний хөндүүр нэмэгдэх хандлагатай. 2. Өтгөн хатах, гэдэс хийгээр дүүрэх, цээж хорсох зовиурууд . 3. Үнэрлэх мэдрэмж ихсэх 4. Элдэв жигтэй зүүд зүүдэлж байна уу? Бүү санаа зов энэ нь хэвийн учир ач холбогдол өгөх хэрэггүй


Зөвөлгөө:

  • Өтгөн хаталтаас сэргийлж их хэмжээний цэвэр ус өдөр тутам уугаарай
  • Та жирэмсний өмдтэй юу? Үгүй бол өөртөө нэгийг аваарай

<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Anonymous[183.177.98.75]4 years өмнө

    bayrlalaa hund tustai saihan zuwluguu bn