7-р долоо хоног

Та анхны эмчийн хяналтандаа орж амжсан уу? Амжаагүй яваа бол цаг алдалгүй ороорой. Мөн цусны, шээсний, умайн хүзүүний эсийн(мазок) шинжилгээ өгөх хэрэгтэй болно. Айгаад байх зүйлгүй үүнд бэлтгэлтэй байгаарай.
Одоо та өдөр бүр толинд гэдсээ ажиглаж улам томрохоороо хэрхэн харагдах бол гэж санаа зовниж байна уу. Тиймээ бүх эмэгтэйчүүд тэгдэг гэдэгт эргэлзэхгүй байна.

babyzone

Хүүхдийн өсөлт:

Одоо бяцхан үр маань 13 мм буюу нэрсний хэмжээтэй болжээ. Түүний тархи улам хөгжсөөр минутанд 1000 орчим эс үүсэж байна. Бөөр нь удахгүй бүрэн ажиллагаатай болох нь ээ . Мөн гар хөл нь одоо хэлбэрээ олж эхэлж байна.


Шинж тэмдэг:

1. Та жаахан тэсээрэй. Жирэмсний хоёрдугаар хагасаас эхлэн гормонууд тогтворжиж эхлэх учир дотор муухай оргих зовиур тун удахгүй багасна. 2. Та гаднаасаа жирэмсэн мэт харагдахгүй байгаа ч гэсэн таны үтрээний хэмжээ хоёр дахин томорсон байгаа. Үүнээс болж ойр ойрхон шээмээр санагдах бий вий. 3.Та анзаарсан уу? Таны шүлс их хэмжээгээр ялгарч байгаа биз. 4.Таньд үе үе янз бүрийн хоол болон амттан идэх хүсэл хүчтэй төрж байна уу? Гол нь эрүүл хооллолтыг сонгохоо мартваа.


Зөвөлгөө:

  • Эмчээс асуух асуултуудаа эргэцүүлэн жагсааж бичээрэй
  • Амаржих харьяа эмнэлгээ мэдээд аваарай
  • Төрсний дараа хэрэглэх мөнгөн хуримтлалыг одооноос эхлэн үүсгэж байхад илүүдэхгүй шүү

<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Гэрэлээ[103.229.122.188]2 years өмнө

    Сайн байну уу би 7:7хоногтой эсэх ховхорсон байна гэсэн байнга хэвтэх боломжгүй яавал дээр бэ зөвөлгөө өгөөч баярлаа

  2. А. Ариунжаргал[202.9.41.252]2 years өмнө

    Sn bnuu bi 7n nediltei yma shvde yanzluulbal hvvhded yamr neg muu noloo bga yu

    • zayaa[202.9.43.130]2 years өмнө

      tonusta bval hevteriin deglem sahih hergtei toohq udaan yvbl mama garah ayultaiiii shuu

  3. buka[202.70.46.231]2 years өмнө

    Sain bnuu. Bi odoo 28 nastai anhnii huuhed maani .odoo 7 doloon honogtoi. Oirnoos gedes maani jaahan hatuurch zowiurlaad bga. Emchid uzuulsen chine tonus ugch bga yum bn gsn . Baga sartai uyiin tonus ayultai gj zarim humuus yarihiin huuhded maani yamar negen zuilgui bga. Nada zowlogoo ugch tuslaach

  4. Zorigoo Jawzka[202.126.91.88]3 years өмнө

    sain bnuu. bi jiremsnii hrodlogo ogood vneheer hetsvv bn kkk yu idwel gagu bdiin bol bas poliin hvchliig hediid yaj uudiin bol

  5. gerel[202.126.91.94]3 years өмнө

    belen hool urd n iddgui bsn mortloo odoo blhr idmer sanagdad bhim zarim hun bolku gd zarim n horj yadiim ghin yasan deer ve

  6. zoloo[103.9.88.58]4 years өмнө

    bi jiremsen boltson ym shig bna minii hvvhed minii bienii ym irsen sariin omno bi testeer vzehed 2 zuraas garjlaa nadaa hetsvv bna awhuuli gewel awh boluu bas yamarhuu baiga bol eej awda medegdehgui awhuulmar bna gants muu zvil n nasand hvreegui anhnii hvvhed

  7. Эмэгтэй[108.162.215.49]4 years өмнө

    зөвлөгөө өгсөнд баярлалаа