6-р долоо хоног

Жирэмслэлт бол таны амьдралд тохиолдож буй томоохон өөрчлөлт. Таны сэтгэл санаа, бие махбодь гээд олон өөрчлөлт гарч амаргүй байгаа ч дуулгах сайхан мэдээ байна. Юу гэвэл таны хүүхдийн нүд, хамар, чих, уруул нь энэ долоо хоногоос бүрэлдэн тогтож эхлэн, хөөрхөн жижиг төрх бий болсон байгаа.

babyzone

Хүүхдийн өсөлт:

Энэ долоо хоногт таны хүүхэд 7 мм хэмжээтэй болсон байна. Ирэх долоо хоногт мөн адил хэмжээ нь хоёр дахин өснө. Зүрх нь минутанд 80 удаа цохилж хааяа гар хөлөө хөдөлгөж байгаа.


Шинж тэмдэг:

1. Гормоны өөрчлөлтөнд дасан зохицох гээд таны бие амархан ядарна. 2. Өглөөгүүр дотор муухай оргидог байсан бол одоо өдрийн аль ч үед тохиолдож болно. 3. Таны хөх сүү ороход бэлтгэгдэж эхэлжээ. Цусны эргэлт ихссэнтэй холбоотой хөндүүр орж болно.


Зөвөлгөө:

Энэ удаа таньд дотор муухай оргих зовиурт тус болох хэдэн зөвлөгөө өгье.

  • Ойр ойрхон багаар идэх
  • Ходоод хоосон байж болохгүй(Хуурай идэх юм дундуур нь идэж болно)
  • Шингэн зүйл, цэвэр ус их хэмжээгээр хэрэглэх
  • Хурц үнэртэй хоолноос(бэлэн гоймон, халуун ногоотой хоол) татгалзах
  • Мөн таны бие бол маш сайн зөвлөгч тиймээс юу идвэл таатай байна түүнийгээ хэрэглээрэй
  • Дотор муухай оргих үед шүүслэг жимснүүд болох усан үзэм, лимон, жүрж зэрэг тустай. Мөн цагаан гааг хүнсэндээ ашиглавал үр дүнтэй талаар Америкийн "Геникологи" сэтгүүлд нийтлэгдсэн байна.
  • Мөн эмч нар B6 витаминыг зөвлөдөг. Тун хэмжээг мэргэжлийн эмч нараас лавлаж асуухаа мартваа.

<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.