5-р долоо хоног

Сарын тэмдэг хугацаандаа ирэхгүй байх энэ үед дийлэнх эмэгтэйчүүд өөрсдийгөө жирэмсэн гэдгээ мэддэг. Мөн энэ үед ихэнх жирэмсний үеийн шинж тэмдэг илэрч эхэлсэн байдаг. Жишээлбэл хөх хөндүүрлэх, дотор муухай оргих, бие сулрах. Санаа зовох хэрэггүй туулах ёстой өөрчлөлтийн зөвхөн эхлэл нь шүү. Тиймээс хангалттай сайн амарч, зөв хооллож хайртай хүнийхээ халамж анхаарлаар даван туулаарай. Туршлагатай ээжүүд жирэмсний эхний хагас хамгийн хэцүү байдаг гэдэг шүү.

babyzone

Хүүхдийн өсөлт:

Таны хүүхэд одоо алимны үрний хэмжээтэй буюу ойролцоогоор 4 мм болсон байна. Ирэх долоо хоног гэхэд хэмжээ нь хоёр дахин томорно . Харахад бяцхан ч гэлээ таны хүүхдийн гол эрхтнүүд (зүрх, ходоод, элэг, бөөр, төв мэдрэлийн систем ) үүсч эхэлж байгаа гээд боддоо.


Шинж тэмдэг:

1. Энэ үед голлох зовиур нь хөх хөндүүрлэх, дотор муухай оргих, бие сулрах. 2. Мөн жирэмслэлттэй холбоотой бөөрний өөрчлөлтөөс болоод таньд ойр ойрхон шээмээр санагдана.


Зөвөлгөө:

  • Жирэмсний витамин ууж эхлээрэй. (prenatal витамин)
  • Анхны эмчийн хяналтандаа ороорой
  • Элдэв эм хэрэглэдэг бол жирэмсний үед зөвшөөрөгдөх эсэхийг мэргэжлийн эмч нараас заавал асууж лавлаарай
  • Архи, пиво, тамхи хэрэглэж болохгүй!!! Томоос том "болохгүй" !!!
  • Мөн манай жирэмсэн ээжүүдийн фэйсбүүк бүлэгт элсээрэй

<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. ko[49.0.133.165]4 months өмнө

    sn bnu bi onodr uzulsn 6 doloo honog 2oos 4 honog gj bhin.Yag hezee jiremsn bolsnig ni manai hun asugd boldgguee yaj tootsoolj mddegiin boloo?

  2. Orgil Bebe[103.229.123.65]1 year өмнө

    sn bnuu? bi odoo 5 7 honogtoi jiremsen. osgiitei gutal umsuud bgaa muu yu?

  3. О. Эрдэнэсувд[112.72.13.8]2 years өмнө

    Баярлалаа дэлгэрэнгүй мэдээлэл өгч бгаад