40-р долоо хоног

40 – р долоо хоног буюу жирэмсний тогтоосон хугацаандаа та хүржээ баяр хүргэе. Одоо та бүх бэлтгэлээ хангасан гэдэгт итгэлтэй байна. Гар утасны цэнэг, эмнэлэгт авч явах зүйлсээ нягталж шалгаарай. Хэзээ ч өвдөлт өгч болох тул бэлтгэлтэй байхад илүүдэхгүй. Та магадгүй төрөх хугацаа болсон болохоор хүүхдээ хэзээ төрөх бол гээд хором бүр санаа зовж байгаа ч хямрахгүй байхыг хичээгээрэй. Одоо ихдээ гэхэд 2-3 долоо хоног л үлдэж байна.

babyzone

Хүүхдийн өсөлт:

Таны хүүхэд 48 -53 см урттай. Жин нь 2.8 кг - аас 4.0 кг хүртэл жинтэй болсон байгаа. Гарч иртэл нь хэмжээг нь нарийн мэдэх боломжгүй. Түр хүлээхэд л болно.

Хумс үс нь улам ургасаар л байна. Уушги нь улам л хөгжиж байгаа бөгөөд төрөх үед хангалттай амьсгалж чаддаг болсон.


Шинж тэмдэг:

Сүүлийн хэдэн долоо хоногт мэдрэгдэж байсан бүх зовиурууд хэвэндээ байна. Бага хугацаа үлдлээ тэвчээрэй.


Зөвөлгөө:

Тайван бай, сайн амар. Та энэ бүхний ард гарч, тун удахгүй хөөрхөн хүүхдээ тэврээд байж байх болно. Бүү санаа зов. Таньд амжилт хүсье.


<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Munkhgerel Togtokh[103.26.195.62]3 years өмнө
    Munkhgerel Togtokh

    Hurdhan tormoor b yadraad hamag bie obdood ontsgui b yabal hurdan toroh be?