4-р долоо хоног

Ямар сайхан мэдээ вэ? Таньд баяр хүргэе!!! 4-н долоо хоногтойдоо жирэмсэн гэдгээ  мэдсэн бол бусад ээжүүдийг бодвол эрт мэдсэн байна шүү. Мэдээж та энэ сайхан мэдээгээ аав ээж, хайртай хүнтэйгээ хуваалцаж тэмдэглэх хэрэгтэй . Гэхдээ хүн болгонд зарлах хараахан болоогүй байна.  Юуны өмнө эмч дээр очиж шаардлагатай шинжилгээ болон зөвөлгөөг заавал аваарай. Мөн жирэмсний нэмэлт тэжээл ууж эхлэх цаг мөн шүү. Таньд амжилт

babyzone

Хүүхдийн өсөлт:

Яг энэ үед гүнжидийн үрний хэмжээтэй бяцхан үр чинь шинэ гэртээ төвхнөөд завгүй байгаа. 4-10 долоо хоногийн хооронд ихэнх эрхтэн бүрэлдэн тогтож эхэлдэг хамгийн эмзэг чухал үе дээрээ байгаа учраас та тайван байж өөртөө анхаарал тавиарай.


Шинж тэмдэг:

1.Дотор муухайрах жирэмсний хордлого өгөхөд арай эрт байгаа ч тун удахгүй таньд эдгээр шинж тэмдэг илэрч болно. 2.Прогестерон гормоны ялгарлаас болоод гэдэс дүүрэх, хэхрэх зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй. Тиймээс та эрүүл хооллох дэглэм төлөвлөх хэрэгтэй. Энэ үед өдөрт багаар олон идэж, хоол идсэний дараа хөдөлгөөний идэвхитэй байх нь таньд тустай байх болно. 3, Гэнэт уурлах, гутрах , сэтгэл санаа тогтворгүй болох нь эхний 12 долоо хоногт хүчтэй илэрдэг. Гэхдээ заавал гэсэн үг биш тул аль болох тайван байгаарай.


Зөвөлгөө:

Энэ үед эрүүл чанартай хоол тэжээл нь нэн чухал юм. Та одоо ганцаараа биш давхар биетэй болсноо санаарай. Та энгийн үеэсээ 300 калороор илүү их хэмжээтэй хоол хүнс хэрэглэх шаардлагатай. Бага багаар олон идэх нь ямар ч сайн хоолыг их хэмжээгээр цөөн идсэнээс үр дүнтэй. Таньд хооллолтой холбоотой хэдэн зөвлөгөөг өгье.

  • Өдөр бүр цэвэр ус 8-10 аяга уух
  • Өтгөн хаталтаас сэргийлж чавга болон бусад жимс хүнсний ногоог ахиу хэрэглэх
  • ( кофе, будагч бодистой цай, шоколад ) хэт их кофейнтэй зүйлсээс зайлсхий
  • Өлсөхгүй байна гээд хоол алагасаж болохгүй, хүүхэд тань шим тэжээл хэрэгтэй
  • Та хоолны тэжээлийн хяналтын хуудас хэвлэж аваад өдөр бүр хөтлөвөл маш сайн байна.

<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. tsatsral[112.72.12.23]2 years өмнө

    ene uyedee sav undguvchuur untult medregddeg yumuu sariin temdeg irheer uvddug uvdulttei adil honduurleed bhiin

  2. emmegtei[202.9.40.189]2 years өмнө

    Ene ued utreenees baga zereg tsus gardaguu bas sav biynii yum ireh gj bga yum shig tavguirheed bh yum hariulj uguuch

  3. Enkhbayasgalan Purev[103.26.195.171]3 years өмнө

    Сайн байна уу

  4. Anonymous[173.245.62.97]3 years өмнө

    ene hugatsaand awhuulj bolxu

    • сараа[122.201.31.31]1 year өмнө

      би жирэмсэн болсоноо мэдээгүй сар гаруй хугацаанд эм хэрэглсэн одоо дараа эирэмсэн гэдэгээ мэдсэн урагт нөлөөлөх үү