36-р долоо хоног

Төрөх хугацаа хүртэл ердөө 4 долоо хоног дутуу байна. Одоо таны хүүхэд төрлөө гэхэд тэрээр гадаад орчинд өөрөө амьсгалж чадах бөгөөд бүх эрхтнүүд нь зөв ажиллаж байгаа. Хэзээ төрөхөө хүүхэд өөрөө мэдэх учир та урьдчилан бэлтгэлтэй байхад гэмгүй. Жишээ нь эмнэлэг рүү авч явах зүйлс, хэрхэн очих талаар сайн төлөвлөөрэй.

babyzone

Хүүхдийн өсөлт:

Таны хүүхэд одоо 43 см - 47 см урттай болсон байна. Одоо үүнээс өндөр болохгүй харин илүү зузаарах болно. Одоогийн -байдлаар жин нь 1.9 кг - 2.4 кг байна.

Арьс нь өөгүй зөөлөн , буйл нь хатуу бөх болжээ. Бөөр болон элэг нь хэвийн ажиллагаанд орж, дархлааны систем нь гадаад орчинд бэлэн болсон байна.


Шинж тэмдэг:

Хэрэв таны амьсгал гэнэт уужраад, амьсгалахад хялбар болж мэдрэгдэх юм бол таны хүүхэд төрөхдөө бэлдэн нэлээн доошилсний шинж

Шөнө унтахад бэрх байгаа ч аль болох эвтэйхэн байрлал олоод унтахыг хичээгээрэй

Цээж хорсох, хөл гар хавагнах нь нэмэгдэнэ


Зөвөлгөө:

Төрөх үедээ хэрхэн амьсгалах талаар олж мэдэн бэлдээрэй


<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Gantulga Buyanzaya[66.181.161.94]2 months өмнө

    Ih medeelel awla