34-р долоо хоног

Үг хэлээ цэгнэх хэрэгтэй шүү. Учир нь таны сониуч хүүхэд яриаг тань анхааралтай чагнаж байгаа. Энэ үеэс эхлэн бүүвэйн дуу аялж өгч байгаарай, үүнд их дуртай байх болно. Одоо эээжийнхээ дуу хоолойг тогтоож авсан бөгөөд төрснийхөө дараа бусдаас ялган таньж, зөвхөн таны дуу хоолойгоор тайтгарч ч магад.

babyzone

Хүүхдийн өсөлт:

Таны хүүхэд 1.9 кг - 2.6 кг жинтэй, 43.5 см - 47.5 см урттай болсон байна. Одоо дуу хөгжмийг ялган таньж, түүнд хариу үйлдэл үзүүлдэг болсон. Тиймээс та хүүхэдтэйгээ ярьж, бүүвэйлж өгч байгаарай.


Шинж тэмдэг:

1. Гормоны нөлөөгөөр нүд бүрэлзэж болно. 2.Нойргүйдэл. 3. Өтгөн хаталт. Яг энэ үед хангалттай их төмөр авах хэрэгтэй. 4. Хөл, гар хавагнах. 5. Хэвлий хэт тэлэгдсэнээс болж хүйс гадагш товойж гардаг.


Зөвөлгөө:

Төрөх үед амьсгалаа хэрхэн зөв хуваарилж, өвдөлтөө багасгах талаар мэдсэн байвал зүгээр.


<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. oyunzul[150.129.143.144]2 years өмнө

    Bi odo 33 34 nidiil te bna gesen yma tegsen chine sawnii amsar 1sanj neegdsen geed baih yum erno ene hugtsaand torj boloh ymu nenen yu gesen vg ym boloo nadaa zowlgoo ogooch

  2. zuzu[151.34.142.60]3 years өмнө

    Sain bnuu.odoo 34 dh doloo honog ehelj bga yuma.baruun dood talar honduurled.hvvhed hewiin hodolgoontei bga.hewliin dood hesger bs hondvvrled bh yum.zovolgoo ogooch