Та маш тайван байх хэрэгтэй. Учир нь төрөх хугацаа ойртох тусам санаа зовох болон догдлох зэрэгцдэг. Аль болох тайван байснаар эдгээр асуудлаа шийдвэрлэж чадна. Гэхдээ юмыг яаж мэдэх билээ, хүүхэд тань хугацаанаасаа эрт мэндэлвэл төрөх эмнэлэг рүү авч явах зүйлс, унаа тэрэг, түргэний дугаар, иргэний үнэмлэх, гар карт, эрүүл мэндийн дэвтэр зэргийг бэлэн байлгаарай.

Хүүхдийн өсөлт:
Таны хүүхэд 38.5 см - 42.5 см урттай, 1.1 кг - 1.7 кг жинтэй болсон байна. Энэ долоо хоногийн турш бүтэн гурван см ч өсөж магадгүй. Сэрүүн байхдаа нүдээ нээлттэй байлгаж байгаа. Амьсгаа авах болон гаргахаа тэнцвэржүүлж сурч байна. Мөн яс нь бэхжиж эхэлсэн. Иймд ээж нь кальци сайн нөхөх хэрэгтэй. Одоо тархины гол хөгжлүүд нь явагдаж байна.
Шинж тэмдэг:
1.Таны бие халуу дүүгнэ. 2. Толгой өвдөнө. Нгн нь шингэн дутагдал болон стресс нөлөөлдөг. 3 Амьсгаа давчдах. 4. Мартамхай, болхи болох. ( Санаа зоволтгүй, энэ нь хэвийн үзэгдэл юм.)
Сэтгэгдлүүд
Та юу гэж бодож байна?
Фэйсбүүкээрээ нэвтэрч шууд сэтгэгдэл бичиж эхлээрэй.
Фэйсбүүкээр нэвтрэх