32-р долоо хоног

Төрөх хугацаа болоогүй ч та болон таны хүүхэд бие махбодийн хувьд бэлэн болсон. Юмыг яаж мэдэх вэ, хугацаанаас өмнө төрөлт гэж бас байдаг. Хүүхдийн байрлал солигдоод толгойгоороо доош харсан байж болно. Энэ нь хүүхэд маань төрөх байрлалдаа орсон байна гэсэн үг. Түүнчлэн таны хөхний толгой хэсгийн өнгө тодорч харласан байгаа биз? Хугацаанаасаа эрт төрсөн хүүхэд хөхөө олж харахад нь тус болдог юм. Таны бие махбодь ч гэсэн гайхалтай байна уу?

babyzone

Хүүхдийн өсөлт:

Таны хүүхэд 38.5 см - 42.5 см урттай, 1.1 кг - 1.7 кг жинтэй болсон байна. Энэ долоо хоногоос толгойгоо доош харуулан төрөх байрлалаа олсон байгаа. Хүүхдийн тань хөдлөх талбай багассан учраас арай цөөн бөгөөд хүчтэй хөдөлдөг болсон.


Шинж тэмдэг:

1. Хөхний толгой хэсэг хар бордуу болж тодрох. 2. Элдэв халдвар орохоос сэргийлж, үтрээнээс гарах цагаан юм ихэснэ. 3. Цээж хорсох. 4. Амьсгаа давхцах. 5. Хөх томрох. Хөхний даруулгынхаа хэмжээг нь томруулаарай.


Зөвөлгөө:

    Төрөх эмнэлэг рүү авч явах зүйлсээ бэлдээрэй. Өөрийн хувийн бэлтгэлээс гадна хүүхдэдээ хэрэглэх зүйлсийг цүнхэнд хийж тавибал амар байдаг.Үүнд:
  • Иргэний цахим үнэмлэх, гар карт, эрүүл мэндийн дэвтэр
  • Нүүр гарын алчуур, оо саван, сойз, 00-н цаас, нойтон сальфетка гэх мэтийн хувийн ариун цэврийн хэрэгслүүд
  • Шөнийн ариун цэврийн хэрэгсэл
  • Даавуун зузаан оймс, солих дотуур өмд
  • Толгойн алчуур
  • Унтлагын хувцас, халат
  • Нөхөртөө зориулж эмнэлгийн халат
  • Хүүхдийн өлгий, памперс зэрэг зүйлс. (Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гээд манайхан хүүхдийн хэрэгслийг төрөхөөс нь өмнө бэлдэх дургүй байдаг. Тэгвэл та хүүхдээ төрснийх нь дараа эмнэлэг доторх дэлгүүрээс ойр зуурын өлгий болон памперсыг авах боломжтой.)
  • Гар утас, цэнэглэгч

<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.