29-р долоо хоног

Та хүүхдийнхээ өшиглөх, цохих, зогьсуулахыг нь хүртэл андахгүй мэдэрч чаддаг болсон байх. Мөн цаашлаад зан чанарыг нь ч гэсэн гадарладаг болж байгаа болов уу. Хөдлөөд зогсохгүй хөрвөөдөг болсон байгаа. Хөдөлгөөн нь ихсэхийн хэрээр хоол боловсруулах системийг тань цочроосноор аливаа сөрөг нөлөө мэдрэгдэх талтай.

babyzone

Хүүхдийн өсөлт:

Таны хүүхэд 38.5см - 42.5 см урттай, 1.1кг - 1.7 кг жинтэй болсон байна. Төрөх үедээ одоо байгаа хэмжээнээсээ 3 дахин томорсон байна гэвэл та итгэх үү? Мөн арьсан доор нь өөхөн давхарга үүсч, арьс нь булбарай болж байгаа. Таньд үе үе дугдчих нь мэдрэгдэж байна уу, зогьсуулж байгаа нь тэр.


Шинж тэмдэг:

1. Хүүхдийн тань хөдөлгөөн нь олширч, зүггүйтэж өгнө. 2.Толгойн өвдөлт нойр дутуугаас үүдэлтэй байж болох юм. 3. Гэдэс орчмын арьс сунаж тэлснээр загатнана. 4. Нуруу болон хөл орчмоор чилж өвдөх. 5. Өтгөн хаталт. 6. Унтахад төвөгтэй болох. 7. Үтрээ томрохын хэрээр давсаг улам шахагдаж ойр ойрхон шээс хүрнэ. 8.Зарим хэсгийн судас өргөсөж, тодрох.


Зөвөлгөө:

Энэ долоо хоногоос эхлэн төрөх эмнэлэг рүү авч явах зүйлсээ бэлдээрэй. Өөрийн хувийн бэлтгэлээс гадна хүүхдэдээ хэрэглэх зүйлсийг цүнхэнд хийж тавибал амар байдаг.Үүнд:

  • Иргэний цахим үнэмлэх, гар карт, эрүүл мэндийн дэвтэр
  • Нүүр гарын алчуур, оо саван, сойз, 00-н цаас, нойтон сальфетка гэх мэтийн хувийн ариун цэврийн хэрэгслүүд
  • Шөнийн ариун цэврийн хэрэгсэл
  • Даавуун зузаан оймс
  • Толгойн алчуур
  • Унтлагын хувцас, халат
  • Нөхөртөө зориулж эмнэлгийн халат
  • Хүүхдийн өлгий, памперс зэрэг зүйлс. (Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гээд манайхан хүүхдийн хэрэгслийг төрөхөөс нь өмнө бэлдэх дургүй байдаг. Тэгвэл та хүүхдээ төрснийх нь дараа эмнэлэг доторх дэлгүүрээс ойр зуурын өлгий болон памперсыг авах боломжтой.)
  • Гар утас, цэнэглэгч

<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.