28-р долоо хоног

Энэ долоо хоногт шөнөөр нойр тань хульжаад байвал аль болох өөрийгөө тайвшруулах зүйл хийгээрэй. Тухайлбал: Ном унших, хөгжим сонсох, цай уух гэх зэрэг. Хүүхэд тань амьсгаа авч сурч байгаа бөгөөд энэ нь ерөнхийдөө төрөхөд бэлтгэгдэж байна гэсэн үг юм.
Мөн таны сэтгэлзүй болоод бие организм ч гэсэн бэлдээд эхэлчихсэн ба таны хөх аль хэдийн ангир уурагтай болсон байгаа. Энэ долоо хоногоос эхлээд таны хүүхэд харьцангуй томорч, улам ухаажиж эхэлсэн.

babyzone

Хүүхдийн өсөлт:

Таны хүүхэд 34.5см - 37.5 см урттай, 680 гр - 1134 гр жинтэй болсон. Одоо өөхөн давхарга сууж байгаа бөгөөд арьс нь улам л булбарай болж байгаа. Мөн уушги нь хөгжиж гүйцсэн, хэрэв одоо төрвөл амьсгалж чадна гээд боддоо. Үнэхээр том болжээ.


Шинж тэмдэг:

1. Унтахад төвөгтэй болох. Төрөх хугацаа дөхөх тусам нойргүйдэл ихэсдэг. 2.Амьсгаа давхцах. 3.Нуруу болон биеийн зарим хэсгээр чилж өвдөх. 4.Хөхнөөс тань цэхэр шардуу өнгийн шингэн(ангир уураг) ялгарна.


Зөвөлгөө:

Аль болох тайван амарч байгаарай. Мөн жирэмсний хяналтын эмчдээ үзүүлж давтан шинжилгээ буюу цус, шээсний болон бусад шаардлагатай шинжилгээнүүдийг өгөөрэй.

<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.