27-р долоо хоног

Таны хүүхэд одоо агаар биш ч гэлээ ураг орчмын шингэнээр амьсгалдаг болсон. Тархинд нь идэвхижилт илэрч байгаа. Илэрч буй гол зовиурууд тань арилах хараахан болоогүй ч та аль хэдийн учраа олж бүр дассан байх. Жирэмсний хоёрдугаар хагас дуусч эцсийн шатандаа орж байна. Та бэлэн үү? Жирэмсний гуравдугаар хагаст мэдэрч болох зарим бэрх зовиурууд гэвэл үргэлж шээс хүрч, юу ч гарахгүй байсан ч 00-д суух хэрэг гарч магад.

babyzone

Хүүхдийн өсөлт:

Одоо таны хүүхэд 34.5см-37.5см урттай, 680гр-1134гр жинтэй болсон байгаа. Зөвхөн том болоод зогсохгүй улам ухаалаг болж байна. Уушгиараа амьсгаа авч, гаргаж сурсан. Тархинд нь идэвхижилт илэрч, улам л ухаан сууж байгаа.


Шинж тэмдэг:

1. Өмнөх долоо хоногт илэрч байсан хөлийн шөрмөс татах, өтгөн хатах, нуруу өвдөх, цагаан мах эргэх зовиур. 2.Арьс, хумс, үс нь улам бат бөх болж хурдан ургаж байгаа. 3. Хүүхэд тань том болсноос болж найтаалгах үед шээсээ дусаах тохиолдол гарч байгаа биз?


Зөвөлгөө:

Таньд хэвийн бус ямарваа нэгэн зовиур ажиглагдвал эмчид хандаарай.


<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Заяа[66.181.160.34]8 months өмнө

    27 doloo doloo honogtoid dotor muuhairah n hewiin vvv

  2. vvree[103.26.195.41]3 years өмнө

    mash ih taalagdlaaaaa like