26-р долоо хоног

Таны хүүхэд одоо сормуустай болсон гээд боддоо! Хөөрхөн байгаа биз? Гэдсэн дэх хүүхэд тань таньд нөлөөлж, та түүнээс хамааралтай болж эхэлж байна. Таны тархинд нөлөөлснөөр та мартамхай болно. Мөн стресстүүлж, унтахад тань саад болж байгаа. 26 – р долоо хоногт хавагнах нь нэмэгддэг ч огцом юм уу, хэт ихсэж буй эсэхийг байнга хянаж байгаарай. Хэрэв тийм бол эмчид хандах хэрэгтэй. Магадгүй “жирэмсний хожуу хордлогын таталтын урьдал үе” гэгддэг хүнд хэлбэрийн эмгэг байж болзошгүй юм. Хааяа таны хэвлий орчмоор чангарч хатуурах нь анзаарагдана. Энэ нь “тонус өгөх” буюу сав агшиж, таны бие төрөлтөд аажмаар бэлтгэгдэж буйн нэг илрэл юм.

babyzone

Хүүхдийн өсөлт:

Одоо таны хүүхэд 34.5см-37.5см урттай, 680гр-1134гр жинтэй болсон байгаа. Мэдрэхүйнүүд нь улам хөгжиж, авьяас онцлог нь бий болж байна. Түүний нүд нь бүрэлдэж удахгүй нээгдэх нь ээ. Мөн сормуус нь ургасан байна. Одоо биеийн эсэргүүцэл нь үүсч гадаад орчинд улам бэлэн болсоор... Одоо жинхэнэ агаар биш ч гэсэн ураг орчмын шингэнээр амьсгалж сурч байна.


Шинж тэмдэг:

1. Төрөх өдөр ойртох тусам унтахад улам бэрхшээлтэй болно. 2.Хавагнах. 3. Стресс болон гормоноос болж толгой өвдөх. 4. Ой тогтоолт буурна. 5. Бага зэрэг цусны даралт ихэснэ.


Зөвөлгөө:


<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. chi[141.101.104.117]4 years өмнө

    Meedku

  2. bi[108.162.222.6]4 years өмнө

    ene ved seks hiiheer uragt muu nolootei yu gaigvi yu.

  3. oyun[108.162.223.161]4 years өмнө

    minii nruu uvduud bga