24-р долоо хоног

Хүүхдийн тань өшиглөх нь долоо хоног болгонд улам нэмэгдэж байгааг та анзаарч байна уу. Одоо таны хүүхдийн дотоод эрхтнүүдээс гадна харагдах байдал нь илүү хурдацтайгаар хөгжиж байгаа. Арьсны өнгө, өхөөрдөм төрх гээд улам л хүүхэд шиг хөөрхөн болсоор байна. Харин нөгөөтэйгүүр таны нуруу өвдөх, хөл гар хавагнах гээд хэцүү зовиурууд зовоож байгаа байх. Тэсээрэй! Удахгүй ээж болно шүү дээ.

babyzone

Хүүхдийн өсөлт:

Таны хүүхэд дунджаар 26 см-ээс 30 см урттай, 360 гр-аас 590 гр жинтэй болсон. Бяцхан үр маань долоо хоног өнгөрөх тусам гадаад орчинд дасахад бэлтгэгдэж байна. Мөн хялгасан судаснууд үүсч эхэлснээр гэрэлтсэн нимгэн арьс нь аажмаар ягаарч эхэлж байгаа.


Шинж тэмдэг:

1.Хөл, шагай орчмоор хавагнасан тохиолдолд суухдаа аль болох хөлөө өндөрлөж байгаарай. 2. Хөлний шөрмөс татах. Энэ нь шингэн дутагдлын шинж тэмдэг. 3. Нуруу чилэх. 4. Хэвлий хэсгийн заадсан зураас улам тодордог ба төрсний дараа арилна. 5. Арьс сунахын хэрээр язралт ихэснэ.


Зөвөлгөө:


<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.