23-р долоо хоног

Одоо таны хүүхэд юу болж буйг мэдэрч, сонсож чаддаг болсон. Гаднах орчинд бие мах бодь нь бэлтгэгдэж нэг л өдөр таны өвөр дээр ирэх болно. Живх, хоол хүнс гээд л болчих биш хүүхэд өсгөн хүмүүжүүлэх нь цаг зав, санхүү шаарддаг. Тиймээс мөнгөн хадгаламж, ажил төрөл гээд олон зүйлийг эрт дээр нь бодож төлөвлөөрэй.

babyzone

Хүүхдийн өсөлт:

Дунджаар 26 см-ээсс 30 см урттай, 360гр -аас 590 гр жинтэй болжээ. Хурдан томрохоосоо илүү улам царайлаг болж байгаа. Бяцхан үр чинь хөхний товчтой болж байгаа гэвэл өхөөрдөм байна уу. Одоо царай нь бүрэн хөгжсөн, тод хөмсөг, сормуус л гүйцээгүй байгаа. Таны дуу хоолой, зүрхний цохилтыг сонсож чаддаг болсон ба машины дуут дохио, нохойн хуцах чимээ зэрэг чанга дуу хоолойг сонсдог болсон шүү.


Шинж тэмдэг:

1. Хөл шагайн орчмоор хавагнах нь хэвийн ч гэлээ огцом юм уу хэт нэмэгдвэл эмчид хандаарай. 2. Буйл үрэвсэнэ. 3. Хэсэг хугацаанд нуруу чилж өвдөх нь хэвэндээ байна.


Зөвөлгөө:

Хүүхдээ төрсний дараах эхний саруудад хаана байрлах, хэнээр туслалцуулах, хэрэг болох зүйлс болон санхүүгийн хуримтлалаа бодож шийдэх цаг мөн.


<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Алия[27.123.214.84]2 months өмнө

    Sain bna uu. Minii bie . B. Aliya 33 nastai. 3 dahi torolt odoo 23 24 honogtoi. Bi zarmda huuhdin hodolgoniig medeerj chadahgui bna.