22-р долоо хоног

Амьсгаа авахад хүндрэлтэй болж, нуруу тань өвдөн зовоож байна уу? Хүүхэд томорсоор байгаа учраас эдгээр зовиуруудыг 22 – р долоо хоногт та илүү ихээр мэдэрч эхэлж байгаа. Язралтын зураасууд тодорсоор таны санааг зовоож байгаа байх. Магадгүй бүр мөсөн арилахгүй үлдэж магадгүй ч гэлээ төрсний дараа зураасны өнгө нь бүдгэрч анзаарагдахгүй болно.

babyzone

Хүүхдийн өсөлт:

5 сартайд таны хүүхэд дунджаар 26 см-ээс 30 см урттай, 360 гр-аас 590 гр жинтэй болсон. Одоо түүний нүд, уруул нь бүрэн хөгжиж гүйцсэнээр улам л хүүхэд төрхөндөө орж байгаа. Өдөрт 12-14 цаг унтаж байгаа бөгөөд энэ үеэр өшиглөж, хөдлөх нь таньд мэдрэгдэхгүй.


Шинж тэмдэг:

1. Секс хийх дуршил нэмэгдэнэ. 2. Үтрээний цагаан юм ихсэж байгаа нь цусны даралт ихэссэнтэй холбоотой. 3. Тогтмол жин нэмэгдэнэ. 4. Нэмэлт жин тээж, хүүхэд тань томорсонтой холбоотой нуруу чилж өвдөнө. 5. Үс хурдан ургана. 6. Хүүхэд тань томорч, уушгитай шахцалдаж байгаа учир амьсгаа авахад тээртэй болно. 7. Хөл, шагайн орчмоор хавагнана.


Зөвөлгөө:

Хүүхдээ хэрхэн асарч хүмүүжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай сайтнаас олж уншин сайн ээж, аав болохдоо бэлдээрэй. Мэдээж та хоёрын ээж бол хамгийн сайн багш гэдгийг бүү март.


<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Odnoo[202.70.46.227]7 months өмнө

    Xol shagaigaar xabagnaad bna ix ybaxaar ingexvv bas vzemnii shvvs Uuu bga uur yu xereglex be

  2. uuganaa[112.72.13.180]3 years өмнө

    Би 19 долоо хоногтой байхдаа улаан бурхан хөнгөн хэлбэрээр туссан. Энэ хүүхдэд нөлөөтэй боловуу санаа зовоод байна. аа