21-р долоо хоног

Таны хөхнөөс цэхэр шингэн ялгарч эхэлж байна уу? Энэ бол ангир уураг бөгөөд жирэмсний гуравдугаар хагас эхэлсний дохио. Мөн бракстон хиксийн базлалт буюу дуншилт бага хэмжээгээр мэдрэгдэж магадгүй юм. Энэ нь жирэмсний сүүлийн саруудад ажиглагдаж эхэлдэг бөгөөд энэ базлалтыг манайхан дуншилт гэж нэрлэдэг. Харин жирэмсний сүүлийн сард жигд давтамжтай, хүч нь урьдынхаасаа бага зэрэг нэмэгдэж ирдэг.

babyzone

Хүүхдийн өсөлт:

26 см урттай, 360 гр жинтэй болжээ. Овоо том болсон болохоор та одоо хөдөлгөөн бүрийг нь мэдэрч байгаа байх. Хоол боловсруулах систем нь гадаад орчинд бэлтгэгдэн, зунгаг үүсгэж байгаа. Та төрснийх нь дараа анхных нь живхийг солих үед олж харах болно. Хэрэв охин бол аль хэдийн 6 сая өндгөн эс бүрэлдэн тогтсон байгаа.


Шинж тэмдэг:

1. Цээж хорсох, хоолны шингэц удаашрах. Халуун ногоотой болон тослог ихтэй хоолноос зайлсхийгээрэй. 2. Бракстон хиксийн базлалт буюу дуншилт. Заримдаа үтрээгээр үе үе базалж болно. Энэ нь төрөх үйл явцад бэлтгэгдэж буйн шинж. 3. Арьс хуурайшиж, загатнана. Гэдэс орчмын арьс сунаснаар өмнөх шинж тэмдэг илэрч байгаа юм. 4. Арьс сунаснаас үүдэн язралтын зурааснууд тодорно. Төрсний дараа аажмаар алга болох тул санаа бүү зов.


Зөвөлгөө:

  • Бракстон хиксийн базлалт: • Жигд давтамжгүй • Хүч султай • Ихэвчлэн хэвлийн өмнөд хэсгээр мэдрэгддэг • Хөдлөх болон биеийн байрлал өөрчлөгдөх үед намдаж арилдаг • Умайн хүзүүнд ямар нэгэн өөрчлөлт өгдөггүй Жинхэнэ төрлөгийн базлалт: • Жигд давтамжтай байдаг бөгөөд илүү өвдөлттэй болдог • Хүч илүүтэй • Ууц нуруунаас эхэлж хэвлийн доод хэсгээр тархаж өвддөг эсвэл эсрэгээрээ • Базлалтын эрчим нь хөдөлгөөн болон биеийн байрлал өөрчлөхөд намддаггүй • Умайн хүзүүг нээж нимгэрүүлдэг. Хэрхэн хөнгөвчлөх вэ? Дуншилтыг намдааж хөнгөвчлөх хэд хэдэн арга байдаг. Хэрэв таныг сууж байхад хатуурч дуншвал босч алхаж болно. Харин идэвхитэй хөдлөж байхад мэдрэгдвэл суух юмуу хэвтэж болно. Зарим эмэгтэйчүүдэд бүлээн ваннд 30 минутаас ихгүй хугацаагаар суух нь тустай байдаг. Мөн нэгээс хоёр аяга ус юмуу халуун цай ууж болно. Хэрэв дээрх аргууд таньд тус болохгүй байвал та мэргэжлийн эмчид хандаарай.

<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. tsoomo[66.181.161.22]6 months өмнө

    sain bnuu urgiin jin mash baga bn gsn yj jingiig n erchimtei nemeh ve

  2. Бахытхан Бердигул[202.9.41.1]3 years өмнө

    сайн байна уу? Би 23 настай одоо магистрт сурж байгаа.Анхны төрөлт, 21 хоногтой. Гэвч маш их тонустай байна. Эм угаад нөлөөлөхгүй байна. Тонусаа хэрхэн багасгах вэ? Зөвөлгөө өгч тус болооч

    • Админ[202.21.106.129]3 years өмнө
      Админ

      Сайн бна уу? Умайн тонус олон шалтгаантай байж болно. Таны нөхцөлд ядарснаас болсон байж болох юм. Мөн бариу өмд хувцас нөлөөлж болдог. Эмчид хандаад, эм уугаад нэмэргүй байгаа бол хэвтрийн дэглэм зөвлөмөөр бна. Мөн сэтгэл санаагаа тайван байлгаж, ажил амралтаа тохируулж, нэн түрүүнд хэвтрийн дэглэм сахих хэрэгтэй

      • seegii[66.181.161.42]5 months өмнө

        Huuhdiin hodolgoon medregdehgui bn zugeer bolwu 20 doloo honogtoi