20-р долоо хоног

Баяр хүргэе! Та бараг л замынхаа талыг туулчихлаа. Ямар санагдаж байна? Сайхан байгаа биз. Та хүүхдийнхээ хүйсийг мэддэг болсон уу? Тийм бол хүүдээ, охиндоо өгөх нэрээ бодоод эхэлсэн байх тийм үү? Нэр өгнө гэдэг ч чухал шүү. Таньд амжилт.

babyzone

Хүүхдийн өсөлт:

Таны бяцхан үр аль хэдийн 290 гр жинтэй болжээ. Харин урт нь гадил шиг буюу 17 см болсон. Амтлах мэдрэмж нь ажиллаж эхэлсэн. Мөн хааяа шээс ялгаруулж байгаа.


Шинж тэмдэг:

1. Үтрээ томрохын хэрээр уушги шахагдаж амьсгал давчидна. 2. Таны хүүхэд хоол боловсруулах эрхтнүүдийг шахснаас болж шингэц удааширч цээж хорсох зовиур мэдрэгдэнэ. 3. Хаван улам ихэснэ. Төрсний дараагаас алга болох тул санаа зовох хэрэггүй.


Зөвөлгөө:

  • Цээж хорсох үед яах вэ? Урьдчилан сэргийлэхийн тулд шоколад, кофе, улаан лоолийн сүмс, халуун ногоо, шарсан хуурсан зүйлсээс зайлсхий. Мөн хоол идэхээс 1 цагийн өмнө болон дараа цэвэр ус их хэмжээгээр уух.
  • Хавагнах нь ихэнхдээ аюулгүй боловч дараах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай. Нүүр орчмоор хавагнах, таны гар хэвийнээс илт ихээр хавагнах, нэг хөлийн хаван нөгөөхөөсөө илүү байх , шагай болон тавхай орчмоор хаван огцом үүсэх зэрэг болно.

<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Ari Sambuu[103.57.95.21]10 months өмнө

    heden jg nemeh be