18-р долоо хоног

18 – р долоо хоногт таны хүүхэд юу хийж байгаа бол? Маш ихийг! Тэрээр булчингаа ажиллуулж, төрөл бүрийн хөдөлгөөн хийж сурч байгаа (Та мэдэрч чадаж байгаа юу?). Та ирэх хэдэн долоо хоногоос хоёр хажуу талаараа унтахаа мартваа. Учир нь таны хүүхэд хангалттай том болж байгаа учир дээш харж унтах үед нурууны гол судаснуудад даралт өгснөөр зүрхэнд очих цусны урсгалыг бууруулж унтахад тухгүй байдал үүсгэнэ. Таныг олон зовиур зэрэг зовоож байна уу? Хөл гарах хөших, нуруу чилэх, гар хөл хавагнах, хамраас цус гарах гэх мэт. Стресс болон тавгүй байдал таныг нойргүйдэлд хүргэж болзошгүй. Тиймээс тайван амрахын тулд нуруу, гар хөлний массаж хийлгүүлэн зовиураа мартаарай.

babyzone

Хүүхдийн өсөлт:

Хүүхэд маань томорсоор л. 15 см хэмжээтэй, 190 гр жинтэй болжээ. Одоо та түүнийг хуруугаа хөхөж, залгиж, зогьсуулж, эвшээж чаддаг гэвэл итгэхүү? Мөн эргэж, хөрвөөж, цохиж, өшиглөж байгаа. Түүнийг та мэдэрч чаддаг болсон байх.


Шинж тэмдэг:

1. Хүүхэд тань улам хүчтэй өшиглөдөг болж байна. 2. Гар хөл бага зэрэг хавагнана. Хаван огцом нэмэгдэх болон хүнд хэлбэртэй биш бол санаа зовох хэрэггүй. 3. Нуруу хөших нь нэмэгдэнэ. 4. Хөлний шөрмөс татах. Энэ нь шингэн дутагдлын шинж тэмдэг. 5. Тавгүй зовиуруудаас болж шөнө унтахад хэцүү болох. 6. Венийн судасны даралт ихссэнээр хамраас цус гарах нь олшрох.


Зөвөлгөө:

  • Хажуу талаараа унтаж эхлээрэй
  • Үтрээ чангалах буюу кегелийн дасгал хийж болно. Энэ нь төрөлтийн үеийн өвдөлт багасгаж, хярзан урагдах аюулаас сэргийлнэ. Дэлгэрэнгүй

<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Tunga[27.123.214.126]1 year өмнө

    Sn bnu би 18n dolo honogtoi yma hvisnii dood talar ymar tsohiod bga ym shg aimar owdod bnaa hodolj bga n bol bishe