16-р долоо хоног

Та хүүхдээ хэзээ хөдөлж эхлэх бол гэж хүлээж байна уу. Тэгвэл 16-р долоо хоногоос тун удахгүй хөдөлгөөнийг нь мэдэрч эхэлнэ. Эхлээд гэдэсний хий доошилж буй юм уу булчин таталдах мэт мэдрэгдэх бөгөөд хүүхэд тань томрох тусам улам хүчтэй болж хөдөлгөөн бүрийг нь андахгүй мэддэг болно. Жирэмсний эерэг өөрчлөлт гэвэл таны үс болон хумс хурдан ургана. Үс тань улам бөх , өнгөлөг болдог. Мөн арьс тань илүү толигор болж байгаа нь анзаарагдах болно. Нэг сайн мэдээ гэвэл таны хүүхэд ээжийнхээ дуу хоолойг таньж сонсох чадвартай болсон. Тиймээс хүүхэдтэйгээ ярьж байгаарай.

babyzone

Хүүхдийн өсөлт:

12 см хэмжээтэй, 100 гр жинтэй хүүхэд маань зүрхний цохилт нь сонсогдохоор хангалттай том болжээ. Одоо амт мэдэрч, сонсож чаддаг болсон. Түүний сормуус, үс, хөмсөг нь ургаж байна.


Шинж тэмдэг:

1.Хүүхдээ хөдөлж байгааг мэдэрч эхэлнэ. 2.Нуруу чилэх, хөших. Дасгал хангалттай сайн хийх хэрэгтэй. 3.Хөх томрох. Таны хөх 2 хагас дуусахад хөхүүлэхэд бүрэн бэлтгэгдсэн байна. 4.Өтгөн хатах. Хангалттай сайн ус ууж сэргийлэх. 5. Мартамхай болох. Шалтгаан нь юунаас болдгийг хэн ч мэддэггүй. 6.Үс хумс хурдан ургана. 7.Нүд аргах хуурайших, эмзэг болох. 8.Арьс тань толигор болно.


Зөвөлгөө:

  • Та хүүхдийнхээ нэрийг бодож олсон уу?
  • Та хүүхэддээ дуу дуулж өгч, үргэлж ярилцаж байгаарай

<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Erdenezaya Zaya[122.201.31.250]2 years өмнө

    16 нед гэдэг нь хэдэн сартай гэсэн үг вэ