15-р долоо хоног

15 дахь долоо хоногт улам их эрч хүчтэй болж мөн секс хийх дур хүсэл нэмэгддэг . Харин эсрэгээрээ таны хайртай хүн идэвхигүй, дур хүсэл нь буурсан байж болох юм. Энэ нь хэвийн зүйл учир санаа зоволтгүй. Магадгүй та хоёрыг дотно харьцаанд орох үед хүүхэд чинь ойрхон байгаа нь санаа зовоож, хүүхдээ айлгачих вий гэж бодож магад. Эмч тань секс хийхийг хориглоогүй л бол энэ нь хүүхдэд ямар ч хор нөлөөгүй. Эсрэгээрээ та элдэв жирэмсний зовиур болох хамраас цус гарах, гэдэс хямрах зэргээс болж дур хүсэл буурч болох юм. Энэ нь ч мөн хэвийн зүйл.

babyzone

Хүүхдийн өсөлт:

10 см хэмжээтэй, 70 гр жинтэй болжээ. Хөл нь гарнаасаа урт болсноор улам л зөв биеийн харьцаатай болсоор байна. Таны хүүхэд зөндөө их өшиглөж байгаа ч та хараахан мэдрэхгүй. Мөн хааяа зогьсуулж байгаа. Одоо хөл гарын үеээ чөлөөтэй хөдөлгөж чаддаг болсон.


Шинж тэмдэг:

1. Хамраас цус гарах нь цусны даралт ихсэж, хамрын салст мэдрэг болсонтой холбоотой. 2. Цээж хорсох, гэдэс хийгээр дүүрэх 3. Сексийн дур хүсэл ихэснэ. 4. Гормоны нөлөөгөөр буйл үрэвсэж, цус гарна. Шүдний эмчид хандаж, зөв арчлаарай.


Зөвөлгөө:

  • Зөвхөн шинжилгээний хариу өөрчлөлттэй гарсан болон эмчийн заавраар амниоцентез( ураг орчмын шингэн) шинжилгээг жирэмсний хоёрдугаар хагаст өгдөг. Энэ нь ургийн гажиг, дауны өөрчлөлт болон бусад эрүүл мэндийн мэдээллийг шалгадаг шинжилгээ юм. Гэхдээ жирэмсэн эмэгтэй бүр энэ шинжилгээг өгдөггүйг анхаарна уу.

<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Eej[108.162.254.162]3 years өмнө

    Dauni uurchlult hemjeet nt-0,33 baival ene ayalt yu Herve shinjilgeeger gaigui gj garval teej bolohu torsonii daraa oyun uhaani homsdolt huuhed bolj usdug u ene talaar medeelel baival ogch tuslaach