11-р долоо хоног

Энэ долоо хоногт та зарим нэг нарийн өөрчлөлтүүдийг анзаарсан уу. Тухайлбал үтрээнээс гарах цагаан юм ихсэх, хүйс хүртэлх заадсан зураас тодрох гэх мэт. Хордлого өгсөн хэвээр л … Гэхдээ ахиад хоёрхон долоо хоног тэсчихвэл дотор муухай оргих нь багасах болно. Хооллолт, амралт гээд л олон чухал зүйл байдаг. Үүнээс гадна агаар салхи ч маш чухал шүү. Манай хотын агаарын бохирдол арай л дэндүү. Тиймээс та гэр бүл, хайртай ханьтайгаа агаарт гарахыг зөвлөж байна.

babyzone

Хүүхдийн өсөлт:

Бяцхан ургийн маань толгой биеийн харьцаа 1:1. 4 см орчим хэмжээтэй, 7 гр жинтэй байна. Танд мэдрэгдэхгүй ч гэдсэн дотроо чөлөөтэй хөдөлж чаддаг болсон. Хөл, гарын хуруунууд салангид болж эхэлж байгаа бөгөөд шүдний буйл, хумсны суурь, үсний уг үүсч эхэлж байгаа.


Шинж тэмдэг:

1. Шөнө унтаж байхад шөрмөс татаж зовоож байна уу ? 2. Хүйс хүртэлх заадас тодрох. Хэвийн зүйл шүү .


Зөвөлгөө:

Хөлний шөрмөс татахаас сэргийлэхийн тулд та өдөрт их хэмжээний ус уух хэрэгтэй. Хэрэв ус хоолойгоор давахгүй байвал сүү, жимсний шүүс зэргийг хослуулж болно/ Хэт их сахарын орцтой шүүс болохгүй/. Мөн та хооллолтоосоо хангалттай кальци, магни зэрэг эрдсүүд авч байх хэрэгтэй шүү.


<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Anonymous[173.245.62.106]4 years өмнө

    Haayaa neg zvrheer hatgah yum, doloogonii hand uuj boloh bolowuu?

  2. hha[141.101.104.245]4 years өмнө

    1sard 4 7honog bdg ymchin 2 sar 3 7honogtoi l gesn ugshte

  3. Zorchin[108.162.216.19]4 years өмнө

    11 doloo honog gedeg ni heden sartai bolj bn gesen ug be?