10-р долоо хоног

Та хэзээнээс мэдэгдэхүйц жирэмсэн харагдах бол гэж хүлээж байсан бол одоо тэгэх шаардлагагүй болсон. Хүүхэд тань зогсолтгүй өсөж гэдэс мэдэгдэхүйц томорсон байгаа байх (гэсэн ч таниас өөр хүнд анзаарагдахгүй байж болно). Зарим эхчүүдэд гэдэс тэлэгдсэнтэй холбоотой гэдэсний булчингаар чилж, өвдөж болно. Мөн хөх тань томорсон учир шинэ даруулгатай болоорой.

babyzone

Хүүхдийн өсөлт:

Хүүхэд тань 30 мм хэмжээтэй болсон байна. 3 долоо хоногийн дараа гэхэд хэмжээ нь хоёр дахин томорно. Таны хүүхдийн гарын үе мөн яс, мөгөөрс нь бүрдэж байгаа. Бүх чухал эрхтнүүд нь гүйцэт бүрдэж удахгүй ажиллагаанд орж эхлэх нь ээ. Хумс үс нь цухуйгаад эхэлсэн.


Шинж тэмдэг:

1. Таны хүүхэд бие , эрхтнүүдийг тань шахаж эхэлснээс болж хөших, янгинах зэрэг өвдөлт үүсч болно. 2. Ядрах! Зөвхөн таны бие хүүхдээ том болгох гээд цуцаж байгаа бус элдэв зүүд таныг нойрны цагаар ядрааж байж болох юм. 3. Үтрээнээс гарах цагаан юм ихэснэ. 4. Хөл хавиар бараан цэнхэр өнгийн венийн судаснууд тодорч харагдаж байвал санаа зовох хэрэггүй. Төрсний дараа арилна.


Зөвөлгөө:

  • Энэ үед эхо-д харуулснаар дауны өөрчлөлттэй эсэхийг мэдэх боломжтой
  • Биед эвтэй жирэмсний хувцастай болохгүй бол хуучин хувцаснууд тань таарахаа байж эхэлнэ.

<

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. tse[122.201.24.40]3 years өмнө

    10w-tei.dooshoo baga zereg huren yum garch bga.em uuj hevtriin deglem sahij bga.huuhed hudluhuur zugeer boloh bolovu

  2. sanaa[112.72.11.120]3 years өмнө

    Odoo hordlogo gaigui bolj bn ene n zugeer uu bas 2 7 honogiin umnu ehod haruulsan dahd haruulah shaardlagat boluu