7 сартай

  • Таны хүүхэд
  • Асаргаа
  • Ээжийн тухай

Эрэгтэй хүүхдийн өндөр нь  65.0 – 73.6 см, биеийн жин нь 6.7 – 9.9 кг болсон байна. Эмэгтэй хүүхдийн өндөр нь  63.1 – 71.9 см, биеийн жин нь 6.3 –  9.4 кг орчим болсон байна.

Хэрэв та хүүхдээ сар бүр өрхийн эмичд нь үзүүлж, хэмжилт хийлгэдэг бол нэг зүйл анзаарсан байх. Ялангуяа хүүхдийн биеийн жин сард 300 – 400 гр л нэмэгдсэн байж болно. Гэхдээ бага боловч жин нэмсэн байвал асуудалгүй гэсэн үг тул санаа зоволтгүй.

 

Хүн таньдаг болж эхэлнэ

Таны хүүхэд улам ухаан сууж, байнга хамт байдаг хүмүүсээ ялгадаг болж эхэлнэ. Гэр бүлийнхэн болон дотны хүмүүсээ хараад баярлах, инээх, бүр онгирч, харин гадны хүмүүсээс бишүүрхэнэ. Хамт амьдардаггүй эмээ өвөөгөөсөө бишүүрхэн уйлах нь ч бий. Гахдаа ихэнх хүүхэд ингэдэг тул санаа зоволтгүй. Энэ нь би болон бусад хүн гэсэн ялгааг мэддэг болсон гэсэн үг.

 

Гараа тун сайн удирддаг болно

Таалагдсан болон анхаарал татсан бүх зүйлээ гараа сунган авч чаддаг болно. Мөн тоглоомоороо ширээ цохин дуугарган тоглоно. Хоёр гартаа өөр өөр зүйл барих, баруун гартаа барьж байгаа зүйлээ зүүн гартаа шилжүүлэх зэрэг үйлдэл хийдэг болсон байна. Гараа үнэхээр мундаг удирддаг болсон байгаа биз. Зарим тохиолдолд дээрх үйлдлүүдийг хийж чадахгүй хүүхэд ч байдаг. Хүүхэд өөрөө бие даан сууж чаддаг болно. Сууж байгаад тоглоомоо өөрөө авч, унагаахаараа өөрөө авч гэх зэргээр тоглон маш удаан суудаг болно.

 

Хүүхдийн  нэмэлт хоолыг аманд уусч, хэлэнд бяцлагдахаар тооцож өг

Бор хоол буюу нэмэлт хоолыг хэдийд,  ямар хэмжээтэй, юу өгөхөө хүүхдийн онцлог байдлаас хамаарч өгнө. Гол дүрэм байдаг. Эхний 2 сар орчим уугдах шингэн зүйл, дараагийн 2сар хэлээрээ бяцалж чадах зүйл, түүний дараагийн 3 сар орчим шүд оролцох хоол өгч сургана.

Уугдах шингэн зүйлд тараг, сок, каш буюу хүүхдийн будаа байж болно. Эдгээрийг идэж чаддаг болсны дараа хэлээр бяцлагдах хоол өгөөрэй. Ингэхдээ эхний хоолыг идэж чаддаг болсны дараа аажмаар өөр хоолонд дасгана. Жишээлбэл та каш өгдөг байсан бол сүүнд талх дэвтээж бага багаар өгнө гэсэн үг юм.

Уураг нь хүүхдийн өсөлтөнд маш чухал үүрэгтэй. Үүнд өндөгнөөс гадна дүпү, загас, мах, сүү сүүн бүтээгдэхүүн байж болно. Мөн ногоо болон жимс идүүлж байгаарай. Эд хооны амтлагч болон бусад зүйлийг өгөхөөс татгалзаж байгаа байх. Гэхдээ өөх тос, элсэн чихэр, цуу зэргийг тодорхой хэмжээнд идүүлэхэд зүгээр. Эцэг эх нь ямар нэг хүнснээс харшилдаг бол хүүхдэд удамших магадалтай. Хэрэв харшилтай бол эмчтэйгээ зөвлөлдөж хоолны цэсийг нэмж байх нь зүйтэй.

 

Хөдөлгөөнд саадгүй хувцасла

Хүүхэд тань унтахдаа хүртэж эргэж хөрвөөн хөдөлгөөн нь идэвхижихийг бодолцон сул чөлөөтэй байхаар хувцаслаж байгаарай. Мөн хүүхэд амархан хөлөрдөг тул ээжийн өмсөж байгаа хувцаснаас арай нимгэн байхаар буюу аль болох нимгэн байлгаарай. Өвөл ч байсан хүүхдийг бэгнэж болохгүй. Ханиад тусамхай болдог. Гол нь хувцсаа сонгохдоо агаар чөлөөтэй нэвтрүүлдэг, чийг татдаггүй материалтай байна.

 

Хүүхдийн тэрэг авч өгөөрэй

Хүүхэд тань сууж чаддаг болсон тул хүүхдийн тэргэнд суулган салхилуулж болно гэсэн үг. Одоо ээжүүд маань хүүхдээ тэвэрч салхилуулахад гар нь амархан цуцаж, богино цагаар л гарч байгаа байх. Иймд та хүүхдэдээ тэрэг авч өгөөрэй. Тэрэгтэй салхилах нь харагдах байдал, өнцөг бүгд өөрчлөгдөж байгаа тул тэврүүлж салхилахаас арай өөр мэдрэмжийг авна. Мөн хэт ягаан туяанаас хамгаалсан, ялаа шумшшлны хамгаалагч тортой зэргийг харгалзаж тэргээ сонгоорой, Мөн өндөр том дугуйтай байх нь доргионы хамгаалалт үүсгэж байдгийг мэдэхэд илүүдэхгүй. 

Ихэнх ээжүүдийн хувьд сарын тэмдэг дахин ирж эхэлнэ

Хөхөөр хооллосноор гормоны нөлөөгөөр сарын тэмдэг хожуу ирэх нөхцлийг бүрдүүлдэг. Тэр тусмаа дан хөхөөр хооллосон ээжүүд төрснөөс хойш хагас жил орчим сарын тэмдэг иордэггүй гэхэд болно. Гэвч 7, 8 сарын дараагаас сарын тэмдэг дахиж болно.

Дахин сарын тэмдэг ирж эхлэх нь жирэмс элснээс төрөх хүртэл түр зогсонги байдалд байсан өндгөн эсийн даавар идэвхижиж буйн илрэл юм. Гэвч сарын тэмдэг ирсэн боловч  дараа сар нь алдагдаж болно. Эсвэл сарын тэмдгийн мөчлөг ч өөрчлөгдөж болно. Санаа зовох асуудал биш тул тайван байж болно. Удаан хугацаагаар сарын тэмдэг саатах, эсвэл маш бага хэмжээгээр гарах нь санаа зовоож байвал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, зөвлөгөө аваарай.

 

Хойш тавьдаг сэдэв, УДААЖ болохгүй шүү

Төрөөд нэлээн хугацаа өнгөрөөд байгаа ч зарим нөхрүүд дотно харьцааг цааргалах нь бий. Зарим нь эхнэрээ ядарч байгаа, үүнд сэтгэл санаа нь бэлэн биш байгаа гэж хэт болгоомжлон санаачилга гаргахгүй  байгаа байх.  Ийм тохиолдолд эхнэрүүд маань ичиж, санаа зоволгүй санаачилгыг гартаа аваарай. Энэ маш чухал шүү. Эсвэл байнга татгалзах  нь нөхрүүдийн сэтгэлзүйд нөлөөлж, угаасаа зөвшөөрөхгүй гэсэн дохиог илгээж байдаг. Мөн бэлэг эрхтний чангаралын үйл ажиллагааны алдагдал ч болж болзошгүй. Ээжүүд маань яалт ч үгүй хамаг анхаарал, халамж, сэтгэл санаагаа  хүүхдэдээ зориулдаг ч хүүхэд асрахын үндэс нь эхнэр нөхрийн таарамж байдаг. Иймд бэлгийн харилцааг эрхэмлэж, чухалчилж байх хэрэгтэй.

 

Өтгөн хаталтыг эртхэн зогсооё

Бага насны хүүхдүүдтэй ээжүүд маань тухтайхан 00-д суух ч завгүй болдог. Ялангуяа хөхүүл ээжүүд шингэний дутагдалд орж байдаг тул өтгөн хатах хандлагатай байдаг. Мөн өтгөн хатах нь шамбарамын хатгийн том шалтгаан болдог. Жирэмсэн үедээ, төрсний дараа өтгөн хатаад байгаа бол эртхэн дараах арга хэмжээг аваарай. Эслэг ихтэй хүнс хэрэглэх, өглөөний цай уусны дараа гэх мэт тогтсон цагт хүндээр биеэ засаж байхаар зохицуулвал зүгээр. Тэр тусмаа яг тэр даруйд нь хойш тавилгүйгээр гаргаж байх нь чухал. Эсвэлөглөө өлөн элгэн дээрээ аяга хүйтэн ус юмуу, хүйтэн сүү уу. Энэ танд туслах болно. Эсвэл эмчээсээ асууж, эм бичүүлж аваарай. 

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.