5 сартай

  • Таны хүүхэд
  • Асаргаа
  • Ээжийн тухай

Эрэгтэй хүүхдийн өндөр нь  61.9 – 70.4 см, биеийн жин нь 6.1 – 9.2 кг болсон байна. Эмэгтэй хүүхдийн өндөр нь 60.1 – 68.7 см, биеийн жин нь 5.7 – 8.7 кг орчим болсон байна.
Хүзүү болон гар хөлийн хөдөлгөөн идэвхижиж, улам хүчтэй болно. ИЙмээс хүүхэд тань биеэ чөлөөтэй хөдөлгөдөг  болох тул жижиг нарийн орон дээр унтуулахаас зайлсхийж, газар зөөлөн, тухтай ор засаад хөдөлгөөн нь хязгаарлагдахааргүй байлгах нь дээр. 
Зарим хүүхдүүд эргэж хөрвөөдөг болно
Зарим хүүхэд 5 сар хүрээд өөрөө эргэж хөрвөөж чаддаг болно. Хүүхдийн хөгжлийг модоор төлөөлөн үзвэл модны гол иш нь толгойгоо даах, суудаг болох, юм түшээд зогсдог болох, мөн алхаж чаддаг болох зэрэг байна.  Харин эргэж хөрвөөдөг болох, гараа далладаг болох зэрэг нь мөчир дээрх навч юм. Харин навч гарах үе нь оройтох юмуу, чадварлаг биш бол тэгтлээ санаа зовоод байх зүйл биш. Учир нь навч эрт орой хэзээ нэгэн цагт ургаж гүйцнэ. 
Мөн ингэж чөлөөтэй хөдлөх нь түүний мэдрэх орон зай гадна орчинтойгоо биечлэн танилцах завшаан болдог. Иймд хүүхдийнхээ хөдөлгөөнд саад болохооргүй хувцас өмсүүлэн чөлөөтэй эргэж хөрвөөхөд нь туслаарай. 
Ерөнхийдөө тарган хүүхдийг бодвол туранхай хүүхэд хөнгөн учир хөрвөөхөд хялбар байдөг шиг, зузаан хувцаслахаас нимгэн чөлөөтэй хувцаслах нь таны хүүхдэд илүү амар гэдгийг бодолцох хэрэгтэй. Өөрөөр хэлвэл өвөл 5 сар хүрч байгаа хүүхэд бол арай илүү хугацаа зарцуулагдаж байж эргэж хөрвөөдөг болох тул та яараад хэрэггүй. 
Үүнээс гадна хүүхэд тань түрүүлгээ харж хэвтэхдээ дургүйцэж уйлвал хүчлээд хэрэггүй. 
Гар нь улам л хурдан шаламгай болно
Тархины хөгжилтэй холбоотойгоор хүүхдийн гар хурдан шаламгай болдог. Гарт тааралдсанаа барьж авах, цохих зэрэг хөдөлгөөн нь идэвхиждэг. Жишээлбэл та хүүхдээ тэвэрсэн байхад хүүхэд тань өөрийн гар хүрэх газраа буюу ээжийнхээүснээс барьж, зулгаана. Мөн орон дээр, газар хөрвөөж байхдаа гарт тааралдсан тоглоомоо барьж, сэгсэрч, цохино. 

 

Бор хоолонд оруулах талаар бодож эхэл

Сүүлийн үед хүүхдээ бор хоолонд оруулах гэж яарахаа байжээ. Таны хүүхдэд дараах байдал ажиглагдвал бор хоолонд оруулах болжээ гэсэн үг.  Гэхдээ заавал  гэсэн үг биш бөгөөд 6 сар хүрэхээр нь оруулсан ч болно.

○ Толгойгоо бүрэн даадаг болсон

○ Бусдын тусламжтайгаар бага зэрэг дэмжихэд сууж чаддаг болсон

○ Хоол идэж байгаа хүнийг хараад идмээр байгаагаа ойлгуулах (ихэвчлэн авах гэж уйлдаг)

 ○ Аманд нь халбага хийхэд түлхэж гаргахгүй байх

Хүүхдээ нэмэлтээр хооллож эхлэхээр шийдсэн бол эхлээд жимсний сок, каш, тараг зэргээс эхлэх ба яваандаа бантан  өгч эхлэх хэрэгтэй. Хүүхдэд хөхний сүүнээс бусад хүнс болон хэрэгсэл (халбага зэрэг) нь бүгд шинэ мэдрэмж болдог. Нэг төрлийн хоолыг дасах хүртэл нь нэг халбагаар өгөх ба аажмаар хэмжээг нь ихэсгэнэ. Өдөрт нэг удаа хөхүүлэхийн өмнө хүүхдийнхээ байдлаас хамаараад хооны нэр төрлийг нэмэгдүүлэх ба, 1хоолыг нэг сар, нэг удаа хооллохдоо 10 халбага хүртэл нэмэгдүүлж өгнө. 

Бор хоол

Секс нь эрүүл мэнд болон гоо сайхны үндэс үү?

Дотно харьцаанд хойргошоод байгаа ээжүүд маань энэ тал дээр арай идэвхитэй байгаад үзэх хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүст хүйсийн ялгаатай хүсэл гэж байдаг. Эрэгтэй хүний үрийн шингэн өдөр болгон ялгардаг ба түүнийгээ гадагшлуулахыг тархи нь мэдээлж байдгаас хүсэл төрдөг. Иймд эхнэр нь байнга хойшлуулж татгалзах нь ED буюу бэлэг эрхтний чангаралын үйл ажиллагааны алдагдал өвчин үүсэх шатгаан ч болох магадлал өндөр байдаг.

Төрсний дараа удаан хугацаагаар дотно харьцаанд орохгүй байх нь мэдээж хэвийн зүйл биш. Тиймээс та нөхрийнхөө  физиологийн онцлогийг ойлгох хэрэгтэй. Мөн дотно харьцаанд орох нь дасгал хөдөлгөөн хийсэнтэй адил ба дааврын ялгарлаас хамаарч арьс гоё болж, мөн жин барихад ч тустай гэж үздэг. Эмэгтэй хүн өндгөвчнөөс ялгарах эстроген хэмээх дааврын нөлөөгөөр эмэгтэйлэг чанар нь нэмэгддэг нь тогтоогдсон байдаг. Арьс ч ялгаагүй залуу байдлаа хадгалдаг байна бүсгүйчүүдээ.

Төрсний дараа алдагдсан биеийн галбираа нэлээн бариу дотуур хувцсаар засах гэж оролддог ээжүүд байхгүй л болов уу. Хувцасны цаанаас анзаарагдахгй хэдий ч даруулгаа авахаар энд тэндээ мах булцайгаад санааг чинь зовоогоод байна уу. Биеийн галбираа эргээд хэвэнд нь оруулахын тулд уйгагүй дасгал хийх нь л хамгийн үр дүнтэй арга. Хэвлийн булчин чангалах дасгал, тайлны дасгал, гантельтай хийх дасгалууд илүү үр дүнтэй шүү.  

Хэт бариу даруулга болон дотуур хувцас өмсөх нь цусны урсгалыг удаашруулж, ялангуяа өтгөн хаталт, хуян хөөрөх зэргийн шатгаан болж болох учраас мэдээд аваарай. 

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Mandaa Bosoodavga[27.123.214.119]3 years өмнө

    Sain bainu manai hvv 4sar dongoj garj bgamaa tolgoigoo baruun tiish ni giljiigd bhiin ene yuniih be sanaa zowod bn hariulj tuslaach