4 сартай

  • Таны хүүхэд
  • Асаргаа
  • Ээжийн тухай

Эрэгтэй хүүхдийн өндөр нь  59.9 – 68.5 см, биеийн жин нь 5.7 – 8.7 кг болсон байна. Эмэгтэй хүүхдийн өндөр нь 58.2 – 66.8 см, биеийн жин нь 5.4 – 8.2 кг орчим болсон байна. Сар ахих тусам биеийн өндөр жин нэмэгдэхээс гадна хүүхдийн хувийн ялгаа хүчтэй тодорно. Ялангуяа хооллох сүүний хэмжээнд нэлээд өөрчлөлт гарна. Энэ нь таны хүүхэд хэр их идэхээ удирдаж чадаж бна гэсэн үг.

 

Хүүхдийн өдөр шөнийн ялгаа аажмаар гарч эхэлнэ

Өдөр шөнийн ялгаа аажмаар гарч, өдөр нь сэрүүн байж тоглох нь ихсэж, шөнө нь унтдаг болно. Өдөр шөнийн ялгааг гаргахын тулд өдөр нь агаарт сайн гаргаж, хамт тоглож, орой нь аль болох чимээ бага орчин бүрдүүлэх зэргээр аав ээж нь өөрсдийн амьдралын хэмнэлээ зохицуулан хүүхдэдээ туслах хэрэгтэй. Мөн хөхүүлэхдээ 4-5 цаг юмуу 5-6 цагийн зайтай болгож, тогтсон цагт усанд оруулж байх нь илүү үр дүнтэй. Шөнө дунд сэрж хөхөө хайн уйлахад нь хөхүүлж сайтар амрааж байгаарай.

 

Хөдөлгөөн нь улам идэвхижнэ

4сартай болмогц ихэнхдээ толгойгоо даадаг болсон байна. Босоогоор нь тэврэхэд толгойгоо даасан байдалтайгаар нэлээн удаан байж чадна. Хүзүү, хөл гар, нурууны булчин ч гэсэн хөгжиж байгаа тул хүүхдийн суганаас түшин өвдгөн дээрээ суулгахад тогтвортой байж чадна. Тэр ч байтугай зарим хүүхдийн суга болон цээж орчмыг гараар түшин зогсооход цогих болно.

Хараа болон сонсгол нь гарын хөдөлгөөнтэй  нэгдэж эхэлнэ. Чимээ гарсан зүг рүү харна. Хажуудаа байгаа тоглоом руу гараа сунган барьж авдаг болно. Шажигнадаг тоглоомыг гарт нь бариулахад атган авч, өөрөө хөдөлгөн дуугаргадаг болно. Мөн гарт тааралдсан зүйлээ амандаа хийдэг болох тул хүүхдийн гар хүрэх газарт амандаа хийхэд аюултай зүйлсийг хол байлгаарай.

 

 

 

Эрхлүүл, өхөөрд, ярь

Мэдрэхүй нь хөгжихийн хэрээр өөрийг нь эрхлүүлэх болон өхөөрдөхөд мэдэж ход ход инээдэг болно. Мөн үүний зэрэгцээ таагүй, тавгүй үедээ эсэргүүцлээ хүчтэй илэрхийлнэ. Тариулах болон тэврүүлмээр санагдах үедээ цочмоор чанга уйлж, ээжийгээ сандаргах үе олон тохиолдоно.

Уурлаж уйлсан үед нь аль болох хүүхэдтэйгээ ярьж тайвшруулж байх хэрэгтэй. Ихэвчлэн тавгүйтэхээрээ уйлдаг тул тэврүүлээд муу зан сурчихна гэж санаа зовохын оронд шалтгааныг нь олж тайтгаруулж байгаарай.

 

Салхилуул

Цаг агаар сайхан үеийг алдалггүй хүүхдээ агаар сайн гаргаж байгаарай. Аль болох хүүхдээ энгэртээ тэвэрч сайн ярьж байх нь чухал. Хүүхдийн тэргэнд суулгаад гарсан бол очих газраа хүрээд тэрэгнээс нь авч тэвэрч бай. Энэ маш чухал шүү. Хэт ягаан туяаны идэвхижлийн үе буюу 5-9 сарын 10-14 цагийн хооронд гарахаас зайлсхий. Гарахдаа хүүхдэдээ малгай өмсгөн, нарны тос түрхэж байх хэрэгтэй. Ингэхдээ заавал нялх хүүхдэд зориулсан нарны тос сонгож, зааврын дагуу хэрэглээрэй.

 

Шажигнадаг тоглоомоор нь хамт тогло

Тоглоомоо атгаж, амандаа хийж, өөрөө хөдөлгөн дуугаргадаг болно. Хүрмэгц дуугардаг шажигнадаг тоглоом, амандаа хийж хазахад нь зөөлөн байх тоглоом, гарт нь эвтэйхэн зэргийг б одолцож тоглоомыг нь сонгож, аль болох хүүхэдтэйгээ тоглоорой. Мөн эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг шалгахаа мартаж болохгүй. Амандаа хийж болох, хазсан ч хагарч эвдрэхгүй байх хэрэгтэй. Хүүхэд энэ үедээ юм болгоныг амандаа хийдэг учир амархан арчиж цэвэрлэгддэг тоглоом сонгох нь чухал.

 

 

Хэвлий болон гарын булчингаа чангал

Ээжүүд маань шинэхэн хүнээ асраад завгүй байх зуур бүсэлхий хэсгийн арьс суларсан, унжсан, гарын булчин хэсгээр мөн махалсан зэргээр биеийн галбир нь алдагдсан байдаг. Юуны өмнө толины өмнө зогсоод биеийнхээ чангалах, багасгах хэсгээ сайн тодорхойлоод мэдээд авах хэрэгтэй. Биеэ урьдын адил гоё болгохын тулд  булчингаа чангаруулахаас эхэлнэ. Булчин чангалах хэд хэдэн дасгал байдаг. Үүнээс нэгийг нь танд зааж өгье. Хамгийн гол нь та дээрх дасгалыг өдөр бүр тасралтгүй хийх нь чухал шүү. За эхэлье

Бүсэлхий хэсгийн булчин чангалах

Хана руу нуруугаа харуулан хананаас 30 см – н зайтай зогсоно. Гараа мөрний чигт өргөөд, тохойгоор хагас нугалан, цээж хэсгээр хана руу харж гарын алгыг хананд хүргэнэ. Зүүн , баруун тийш тус бүр 10 удаа давтана.

Гэдэс болон гарын булчин чангалах

Ор юмуу шалан дээр нуруугаараа  харж хэвтэнэ. Хоёр гараа алдлаад, биеэ хагас өндийлгөнө. Өндийхдөө 2 гарын алгыг дээш харуулаад, 2 гартаа хүчээ төвлөрүүлэн урдаас хойш нь эргүүлнэ. Энэ нь мөрний хөшингийг  арилгадаг. Одоо хүчээ сулруулаад гарынхаа алгыг буцаж дээш нь харуулна. Өдөрт 10 удаа давтана.   

Эдгээр дасгалыг хийхэд 5 минут л шаардлагатай. Богино хугацаанд үр дүнгээ өгөх учраас өдөр болгон урамтайхан, түүштай хийгээрэй.

Стрессээс зайлсхий

Шинэхэн гишүүнээр бүл нэмээд багагүй хугацаа өнгөрлөө. Таны хүүхэд аль хэдийн өөрийн гэсэн орон зайтай болсон байгаа байх. Иймээс ээж та өөрөө өөртөө жаахан анхаарал тавьж эхлээрэй. Хүүхэдтэй болохоосоо өмнө фитнессээр, усан сэлэлтээр, гольф, теннис зэргээр хичээллэдэг байсан ээжүүд маань эргээд спортын амьдралдаа ороход тохиромжтой үе. Биеийн хөдөлгөөн хийж, хөлсөө гаргах нь сэтгэл санаанд амралт төдийгүй сэргэлт болдог. Мөн хүүхдийн асаргаанаас үүдсэн стрессийг ч багасгахад тустай. Мөн өөрийн сонирхолтой дамжаа дугуйланд явж, урлагийн тоглолт, жүжиг, кино театр явж сэтгэлээ сэргээгээрэй. Хүүхдээ аавд нь болон гэрийнхэндээ харуулаад гадуур гарч байхад гэмгүй. Аавд нь ч бас хүүхэдтэйгэ илүү ойр байхад нь тустай.  

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. дагиймаа[103.10.22.66]2 years өмнө

    Охин маань хэлээ годогнуулаад байх юмааа нэмэлт хоол өгж болох ууу өлсөөд байгаам шиг л санагдаад байгаан шууд л гараа амандаа хийгээд хэлээ годогнуулаад хөхөө сайн идэхгүй уурлаад байхын

  2. Ari[175.194.28.91]2 years өмнө

    4n sar hvreh gej bainaa. Tegsen bvr meemee untahdaa l joohon ideed busad ved idehgvi. Nemelt bvr eroosoo uudgvi yah ve. Ymar arga hemjee avah ve

  3. Anonymous[198.41.242.97]3 years өмнө

    Hvvhded nemelt hool ogohn sainuuuu

  4. saikhnaa[108.162.215.49]3 years өмнө

    Хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа.Манай хүүхэд 2100кг дутуу төрсөн харсан хүн болгон жижигхэн гээд байх юм Одоо 4 сартай 7100кг өндөр 61,4

  5. 3[173.245.62.155]4 years өмнө

    3