3 сартай

  • Таны хүүхэд
  • Асаргаа
  • Ээжийн тухай

Эрэгтэй хүүхдийн өндөр нь 57.5 – 66.1 см, биеийн жин нь 5.1 – 8.1 кг болсон байна. Эмэгтэй хүүхдийн өндөр нь 56.0 – 64.5 см, биеийн жин нь 4.8 – 7.5 кг орчим болсон байна. 
Хүүхэд эхний 3сард маш эрчимтэй өсдөг, төрөх үеийн жингээсээ 2дахин нэмэгдэж, хацар нь бумбайж, нарийхан хөл, гарынх нь арьсан доор өөх сууж, бие нь бүхэлдээ мярайлж эхэлнэ. Таныг өхөөрдөхөд хариу инээдэг болно. Энэ үеэс улам өхөөрдөм болдог. 

Толгойгоо даадаг болно
3сар хүрээд (зарим хүүхэд удаан буюу 4-5сартай болж байж даана)бусдын оролцоогүйгээр  толгойгоо дааж, хүзүүгээ удирдаж эхэлнэ. Үүнийг толгойгоо даах гээд байгаа юм. 
Бие нь өсч, жин нэмэгдэх нь биеийн хөгжлийг харуулж байгаа бөгөөд үүгээр биеийн төлөвшлийг илэрхийлдэг. Тухайлбал хөдөлгөөний хөгжил нь тархины хөгжлийг дэмждэг. Жишээ нь толгойгоо даах → ганцаараа суудаг болох → өөрөө зогсдог болох гэх мэтчиллэн биеийн дээд хэсгээс биеийн доод хэсэг рүү хөгждөг. Тийм болохоор толгойгоо даах нь бусад хөгжлийн хамгийн чухал чулгуур болж байгаа юм. 

Гараа амандаа хийдэг болно
Толгойгоо даадаг болоод чимээ гарсан зүг болон нүдэнд өртсөн зүйл рүү толгойгоо эргүүлж харахын зэрэгцээ дэргэдээ байгаа тоглоомыг аван амандаа хийдэг болно. Гар нь тэдний хамгийн ойрын тоглоом л гэсэн үг. Гараа амандаа хийж, хуруугаа хөхдөг болно. 

 

 

Арьсыг нь арчлахад анхаар

2 сар хүртэлх хүүхдүүд эхийн гэдсэнд байхдаа эхээс авах дааврын нөлөөгөөр арьс нь зөөлөн чийглэг байдаг. Харин 2сараас хойш дээрх дааврын нөлөө арилж арьс нь хуурайшдаг. Хуурайшиж хууларсан арьсыг хамаагүй хуулж болохгүй, чийгшүүлэгч биеийн тос түрхэж өгөөрэй. Толгойг нь бүлээн усаар норгосон алчуураар хөнгөхөн арчих маягаар цэвэрлэнэ. Усанд оруулах усны хэм 36 байх ёстой. Халуун ус нь арьсыг түлэхээс гадна хууларсан арьсыг хэтэр       хий гуужуулах талтай.

 

Хүүхэдтэйгээ сайн ярьж байгаарай

Хүүхдийн нойр нь ханасан, бөгс нь хуурай байвал хуруугаа амандаа хийн ганцаараа гангар гунгар хийнэ. Энэ үед нь хүүхэдтэйгээ тоглож, сайн ярьж байх хэрэгтэй. Ээж нь аль болох хүүхдээ өхөөрдөн эрхлүүлж, аан уун гэхэд нь дуурай. Энэ нь таны хүүхдийн нийгмийн харилцааг дэмжиж буй хэрэг.

 

 

 

Жирэмслэлтээс хамгаалах тухай

Төрөөд 3сар болж байгаа ээжүүдийн заримых нь сарын тэмдэг ирсэн байх ба жирэмслэх магадлал өндөр байна. Даруй дахин жирэмслэх болоогүй бол төрсний дараах анхны дотно харьцаанд орохдоо л хамгаалалт хэрэглэх нь зүйтэй. Тухайлбал бэлгэвч, ерөндөг, суулгац болон жирэмслэлтээс хамгаалах эм байж болно.

  • Суулгацыг өндгөн эс тогтворжоогүй үед суулгадаггүй. Өөрөөр хэлбэл та биеийн юм ирээд дууссаны дараа суулгуулах хэрэгтэй.
  • Бэлгэвч нь төрсний дараа жирэмслэлтээс хамгаалах хамгийн энгийн амар арга юм. Гэхдээ хэрэглэх зааврыг сайн уншиж, зааврыг чанд сахихгүй бол жирэмслэх магадлал 85 хувь хүртэл байна.
  • Ерөндөг нь умайд суулгах суулгац бөгөөд гр тогтохоос сэргийлдэг бас нэгэн арга юм. Жирэмслэхгүй байх магадлал  95% байдаг учир төрсний дараах хамгийн оновчтой арга гэж хэлж болно. Нэг удаа сарын тэмдэг ирээд дууссаны дараагаас суулгуулж болно. Эх барих эмч юмуу, эмэгтэйчуудийн эмчид хандаж зөвлөгөө аваарай.
  • Жирэмслэлтээс хамгаалах эм. Тус эмийг алдалгүй, зааврын дагуу уувал эирэмслэлтээс 100 хувь хамгаалж чадах боловч хөхүүл эх хэрэглэж болохгүй. Хөхөөрөө биш ээжүүд сарын тэмдэг нэг удаа ирээд дууссанаас хойш ууна. Эх барих эмч юмуу эмэгтэйчуудийн эмчид хандаж,эмийн жорыг бичүүлж аваарай.

 

Кесар мэс заслын аргаар төрсний дараах жирэмслэх хугацаа

Кесар мэс заслын аргаар төрсөн бол дараагийн жирэмслэлтийг  6сараас 1 жилийн зайтай байхаар  төлөвлөх хэрэгтэй. Гэсэн хэдий ч кесар мэс заслын аргаар төрөх  үед хийгдсэн зүсэлтийн хэмжээ, арга болон тус хагалгааны аргаар төрөх болсон шалтгаан зэргээс хамаарч хугацаа нь өөр байж болно. Дээрх хагалгаагаар хэвлийн доод хэсэгт хөндлөн зүсэлт хийдэг ба 3сарын дараа шарх нь эдгэрдэг. Энэ тохиолдолд 6сарын дараа жирэмсэлж болно. Харин ургийн хэмжээ том юмуу ихэр байх, дутуу төрөлт эсвэл Т-хэлбэрийн зүсэлт хийгдсэн бол хамгийн багадаа 1 жилийн жирэмслэхийг зөвлөдөг.  

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. otgoo[66.181.161.92]6 months өмнө

    manai hvv 2 sar 6 honogtoi garaa amruugaa chiheel shob shob hiitel ni hohood bga

  2. Zochin[202.21.107.29]7 months өмнө

    Гар хуруугаа идэх шиг л болж байна. Мээмээ цадталаа хөхсөн хэрнээ л санаа зовмоор хараа шоб шоб хийтэл нь хөхнө гээч. Ёстой л эгдүү хүргэж байна даа

  3. Nomin Namuna[202.9.40.145]2 years өмнө

    Snu. Mini ohin 3 sartai. Hevtuuleheer ergeed dooshoo haraad bga. Arai ert bh shig sanagdaad. Ene zugeeruu. Hzeenees suulgaj bolohig bas 24 tsagt heden tsag untahig helj uguuch

  4. Bujin Enhzaya[59.153.87.44]2 years өмнө

    ushuu olon medeeleltei bolmor bna

  5. Bujin Enhzaya[59.153.87.44]2 years өмнө

    enend bichsen shig mini ohin yag l tegej bn 3sartai

  6. 1);DECLARE/**/@x/**/char(9);SET/**/@x=char(48)+char(58)+char(48)+char(58)+char(50)+char(53);WAITFOR/**/DELAY/**/@x–[173.245.62.155]4 years өмнө

    3

  7. SET /A 0xFFF9999-2[173.245.62.155]4 years өмнө

    3

  8. Anonymous[173.245.62.155]4 years өмнө

    3

  9. 3[173.245.62.155]4 years өмнө

    3