2 сартай

  • Таны хүүхэд
  • Асаргаа
  • Ээжийн тухай

Хүүхдийн өндөр, жин

Эрэгтэй хүүхдийн өндөр нь 54.5 – 63.2 см, биеийн жин нь 4.40 – 7.2 кг болсон байна. Эмэгтэй хүүхдийн өндөр нь 53.3 – 61.7 см, биеийн жин нь 4.2 – 6.7 кг орчим болсон байна.

Өндөр, жин зэрэг биеийн хөгжил нь хүүхдийг хэвийн өсч байгаа эсэхийг харах гол үзүүлэлт болдог. Хүүхдийн биеийн онцлогоос хамаарч дээрх хэмжээсээс өөр байж болох ч, санааг чинь зовоох хэмжээгээр зөрж байвал эмчид хандаарай.

 

Толгойгоо хөдөлгөж, эргэн тойрноо хардаг болно

2сар хүрээд эргэн тойрноо анхааралтай ажигладаг болно. Дээш доош, зүүн баруун гээд харах хүрээ нь өргөжихийн хамт хүзүүний булчин хөгжиж одоо эргэн тойрноо чөлөөтэй хардаг болж байгаа. Мөн таны хүүхэд 3 өнгө, ялангуяа улаан өнгийг ялгадаг болсон. Тиймээс орных нь толгой юмуу, дээр нь тод өнгийн тоглоом зүүвэл түүнд их таалагдах болно. Эсвэл тод өнгийн шажигнадаг тоглоомоор саатуулсан ч болно.

 

Булчингийн хөгжлийн нөлөөгөөр гар, хөлөө идэвхитэйгээр савчуулан хөдөлгөнө

Хүүхэд маань эд зүйлст хүрэх, дуу чимээ сонсох, эргэн тойрноо харах, мөн нүдэнд артсөн зүйлийн араас гараа сунгах, чимээ гарсан зүг рүү эргэж харах зэрэг хөдөлгөөний хөгжил нэмэгдэж байдаг. Булчин хөгжихийн хэрээр хөдөлгөөний хөгжил идэвхиждэг. Хүзүү болон нурууны булчин хөгжихөд тэврэхэд хялбар болохоос гадна толгойгоо дааж эхэлнэ. Хөл гарын хөдөлгөөн хөгжиж, савчуулан хөдөлгөдөг болох тул хөнжлөө тийрдэг болно. Өөрийнхөө гарын хуруугаа ам руугаа дөхүүлж, амандаа хийн хуруугаа хөхдөг болж, шажигнадаг тоглоом бариулахад богино боловч хугацаанд хөдөлгөж чадна шүү.  

Хүүхдийн баас шар, боровтор, ногоон болдог. Ногооноор баах нь ходоод гэдэс хямарсантай холбоотой хэмээн санаа зовних ч, энэ нь баасанд байдаг билирубин (цөсний пигмент) нь гэдэс дотроо агаартай исэлдсэнээс ч болдог тул санаа зовох хэрэггүй. Заримдаа цагаан салс болон язмагтай гарах бөгөөд хэвийн зүйл юм. Ерөнхийдөө хүүхдийн баас нь зөөлөвтөр бөгөөд ихдээ л өдөрт 7-8 удаа байдаг. Угждаг хүүхдийх бол арай биетэй байх ба 2-3 удаа байна. Гэвч хүүхдийн онцлогоос шалтгаалж тооны хувьд өөр өөр байж болно. Эхийн сүү, нэмэлт сүүнээс хамааралгүйгээр өдөрт нэг удаа эсвэл 2-3 хоногт нэг удаа баадаг байж болно.

Хүүхэд хэвийн байх үед баасны өнгө болон хэмжээ нь өөрчлөгдөхгүй ба, цустай болон хардуу, цагаандуу баах нь аюултай шинж тэмдэг юм. Ямар нэг өвчин байж болзошгүй тул хүүхдийн эмчид хандан, цаг алдалгүй үзүүлэх хэрэгтэй. Шээсний өнгөөр шинжихүй Нялх хүүхэд ч гэсэн томчуудын адил шээснийх нь өнгө өдөр бүр өөрчлөгдөж байдаг. Харин ялимгүй жаахан өөрчлөлтийг ч анзаарч байх хэрэгтэй. Хүүхдийн шээсний өнгө ямар болж хувирах нь юуг хэлдгийг бичье.

Цайвар нимбэгний өнгө, сүрлэн өнгө

Энэ нь эрүүлийн шинж!Эрүүл, хэвийн хүүхдийн шээс бараг өнгөгүй шахам байдаг ч ихэвчлэн цайвар нимбэгний, сүрлэн өнгөтэй байх нь бий. Их хөлөрсөн үед шээсний хэмжээ багасах бөгөөд энэ тохиолдолд өнгө нь өтгөрч болно. Халуун өдөр болон, идэвхитэй хөдөлгөөнтэй байсан бол бага зэрэг өтгөн өнгөтэй болдог бөгөөд айж, сандрахгүй байж болно.

Тоосгоны өнгө

Та санаа зовох хэрэггүй, халууны улиралд ийм өнгөтэй болох нь олонтаа. Зуны халуун өдөр шээсний өнгө өтгөрч, живхнийх нь аль нэг хэсэг газар улаандуу болсон байх тохиолдол ч бий. Гэвч таны санааг зовоох хэмжээнд байвал тус живхийг нь аваад хүүхдийн эмчид очиж үзүүлэх хэрэгтэй.

Ягаан өнгө

Шалтгаан нь янз бүр байх тул хүүхдийнхээ ийм живхийг нь хүүхдийн эмчид авч очин үзүүлэх хэрэгтэй. Шээсний дараа живх нь ягаавтар өнгөтэй болсон байх нь, шээсэнд нь бага зэрэг цус холилдсон байх магадлалтай. Эсвэл баасан дахь нянгаас үүдэлтэй байх магадлал ч өндөр байдаг. Өвчнөөс шатгаалаагүй, шээсний суваг шархалсанаас бага зэргийн цустай холилдсон байж бас болно. Дээрх тохиолдлын аль нь гэдгийг та өөрө ялгаж чадахгүй учир хүүхдийнхээ живхийг эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Ер нь шээснийх нь өнгөөр хүүхдийнхээ эрүүл эсэхийг үзэхдээ Өнөөдрийн шээс нь хэр байна (өнгө, хэмжээ) гэдгийг өдөр болгон тэмдэглэж байх нь чухал байдаг. Живхийг нь солих болгондоо анзаарч байвал таны хүүхэд эрүүл үедээ шээс нь ямар байдаг, биед нь ямар нэг таагүй өөрчлөлт гарахад шээс яаж хувирч байгааг төвөггүй ялгаж чаддаг болно. Танд амжилт хүсье ! !

Шээсний хэмжээгээр шинжихүй
PeeonWallТомчуудын адил уусан зүйлээсээ хамаарч шээсний хэмжээ өөрчлөгдөх боловч, хүүхдийн шээсний хэмжээ өөрчлөгдөх хэд хэдэн шалтгаан бас бий. Хүүхдийн өсөлттэй зэрэгцнг шээсний хэмжээ өөрчлөгдөх Нярай хүүхдийн нэг удаагийн шээсний хэмжээ нь 5 – 20 мл орчим бөгөөд өдөрт 15 – 20 удаа байдаг. Хүүхэд тань өсөхийн хэрээр нэг удаадаа шээх шээсний хэмжээ нэмэгдэж, өдөрт шээх тоо нь багасдаг. Бие нь өсөхийн зэрэгцээ шээс хуримтлуулах давсаг ч мөн адил хөгжиж эхэлнэ. Мөн шээсний хэмжээ нь нэмэгдэхээр живхийг нь ч гэсэн нэг размер-р томсгоорой. Живхний хэмжээ томрох тусам шээс шингээх чадвар нь нэмэгдэхээр хийгдсэн байдаг.

Сар шээсний хэмжээ шээх тоо баах тоо баасны байдал
Нярай(0-1сар) 5–20мл 15–20 2-10 усархаг, шингэн
1-6сар 10-80мл 15- 20 2-10 шавар шиг, өтгөрч эхлэх
6-12сар 50-180мл 10-16 1-3 хэлбэржиж эхэлнэ
1-2нас 80-200мл 7-12 1-3 хэлбэржиж, хатуурна
2-4нас 100-250мл 5-8 1-2 хэлбэржиж, хатуурна

Таны хүүхэд дээрх хүснэгтээс их юмуу бага шээхэд дараах зүйлс нөлөөлдөг:

Шээсний хэмжээ их байх
Сэрүүхэн бөгөөд, хөлрөхгүй байхад шээсний хэмжээ нэмэгдэнэ. Чихрийн шижин өвчний улмаас шээсний хэмжээ нэмэгдэж болно, гэхдээ туйлын ховор тохиолддог.

Шээсний хэмжээ бага байх
Зуны халуун өдөр, их хөлөрсөн үед шээсний хэмжээ багасна. Хүүхэд том хүнээс биеэр жижиг боловч хөлсний булчирхайн тоо адил байдаг. Тийм ч учраас хүүхэд их хөлрөмтгий байдаг. Хөлс их ялгарахын хэрээр шээсний гарц багасдаг тул санаа зовохгүй байж болно.

Шээсний үнэрээр шинжихүй
Шээсний үнэр гэхээр танд ямар үнэр төсөөлөгдөж байна? Ерөнхийдөө том хүнийхтэй төстэй байдаг.
Хүүхдийн шээс үнэргүй байх нь хэвийн үү?
Шээсэнд аммиак агуулагддаг тул шээсийг аммиакийн үнэрээр төсөөлж болно. Шээс үнэртэй болох нь халуунаас болон шээс өтгөрсөнөөс болно. Иймд шээсний үнэр тухайн үеэсээ хамаараад өөр өөр байдаг. Үнэргүй байхад гайхах хэрэггүй, зүгээр.

Ажилдаа орох бэлтгэл

Ажил хийж байсан ээжүүд маань жирэмсний амралтаа авч ажлаасаа түр амардаг. Төрснөөс хойш 8 долоо хоногийн дараа ажилдаа орж болно, арай эрт ажилдаа орохыг хүсвэл эмчдээ үзүүлэн зөвшөөрөл авдаг.

Зарим ээжүүд төрөөд биеийн жин нь эргээд хэвийн байдалдаа очихгүй байх тохиолдол бас бий. Ихэвчлэн урд нь өмсдөг байсан хувцасны хэмжээ тань нэгээр ахисан байх нь элбэг. Тиймээс өмсдөг байсан хувцсандаа багтахаа байчихлаа гэж санаа зовох хэрэггүй. Хүүхдээ хөхүүлэх тусам таны жин эргэн хэвэндээ ороход ойртсоор л байна.

 

Давсаг сул болох

Найтаах болон ханиалгах зэрэг гэдэсний булчин чангарахад шээс бага зэрэг дусалдаг болно. Гол шалтгаан нь төрөх үед бага аарцгийн доод булчин идэвхтэй ажилласнаас сульдсан байгаа юм. Төрсөн эхчүүдийн 3/1-д нь тохиолддог байна. Иймээс булчингаа чангалах дасгал хийж, аль болох эрт анагаах хэрэгтэй. Дараах дасгалыг хийгээрэй. Секундтэй цаг хараад доод булчингаа чангалан 10секунд барина. Үүнийгээ 10-15 удаа буюу өдөрт 10-15минут хийнэ. Та тэр хэсэгтээ хуруугаа хийгээд энэ дасгалыг хийгээд үзвэл булчин нь хэр чангарч байгаа эсэхийг мэдэх болно. Амжилт хүсье  ! !

 

Зарим ээжүүдийн сарын тэмдэг ирнэ

Төрсний дараа сарын тэмдэг харилцан адилгүй хугацаанд ирдэг ба хамгийн эртдээ 2 сарын дараа үзэгдэж эхэлнэ. Хүүхдээ хөхүүлдэг ээж, угждаг ээжийг бодвол хожуу сарын тэмдэг ирдэг. Эмэгтэй хүний хөх болон сав холбоотой байдаг. Хөхний сүүг үйлдвэрлэгч пролактин хэмээх дааврын нөлөөгөөр өндгөн эс боловсордоггүй тул хүүхдээ сайн хөхүүлэх нь сарын тэмдэг ирэх хугацааг холдуулдаг байх нь ээ. Зарим цөөхөн тохиолдолд сарын дараа сарын тэмдэг ирэх нь бий.  Судалгаагаар 5 хүн тутмын нэг нь 10 долоо хоногийн дараа сарын тэмдэг ирдэг гэжээ.

Өндгөн эс боловсорсноос 2 долоо хоногийн дараа гэхэд сарын тэмдэг үзэгдэж эхэлдэг. Өөрөөр хэлвэл, сарын тэмдэг ирээгүй байхад ч өндгөн эс боловсорч байхад нь дотно харилцаанд орвол жирэмсэлдэг гэсэн үг. Тиймээс сарын тэмдэг ирээд дууссаны дараа дотно харилцаанд орох нь жирэмслэхээс хамгаалах энгийн арга болох юм. 

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Bolormaa[202.9.41.188]9 months өмнө

    Sain bna uu manai huuhed 2 sartai huustei nogoon baagaad bna bh ym hoolondoo tsadahgui bna gesen uguu

  2. Anonymous[141.101.104.117]4 years өмнө

    manai huuhed 2sartai 2 hatsaran deer tsagaan batga garaad baihiin yaj arilgahuu