1 сартай

  • Таны хүүхэд
  • Асаргаа
  • Ээжийн тухай

Хүүхдийн өндөр, жин

Эрэгтэй хүүхдийн өндөр нь 50.9 - 59.6 cм, жин нь 3.6 - 6.0 кг байна. Эмэгтэй хүүхдийн өндөр нь  50.0 - 58.4 см, жин нь ойролцоогоор 3.4  - 5.5 кг байна.  Хүүхэд болгон өөр байдаг хэдий ч сард өндөр нь  ойролцоогоор 5см, жин нь 1 кг нэмэгдсэн байвал өсөлт хэвийн байна гэж үздэг. Мөн аажмаар махалж эхэлнэ.

 

Ээж рүүгээ анхааралтай харна

Нярай маань анх нүднийхээ өмнөх 30-40 см-н зайд байгаа зүйлёийг харж чаддаг байсан бол 1сар хүрээд хараа нь аажмаар тогтон нүдэнд өртсөн зүйлээ харж чаддаг болсон байна.

Ээж нь хүүхэдтэйгээ ярихад таныг анхааралтай ажигладаг болж, таныг толгойгоо хөдөлгөхөд дагаж харж чаддаг болно. Гэхдээ хүүхдийн маань хараа хараахан гүйцэт тогтож амжаагүй байгаа тул та хүүхдээсээ 30-40см-н зайнаас хүүхэдтэйгээ ярьж, өхөөрдөж байгаарай.

 

Хөдөлгөөнд тань янз бүрийн илэрхийллийг үзүүлнэ

Хүүхэд тань таныг хөхүүлэхэд мөөмөө идэж, хуурайлуулж, ээж нь яана тэрүүгээр л байдаг мэт харагддаг боловч үнэн хэрэгтээ танд хариу үйлдэл үзүүлж байдаг. Аманд нь хөхний толгойгоо хийхэд хөхөх, хүүхдийнхээ гарт хуруугаа ойртуулахад атгана. Хөлийнх нь улан дээр хуруугаара дарахад хөлөө атиралдуулж, өөр лүүгээ татна. Босоогоор нь тэврэхэд хүзүү болон хөл гарынхаа булчинг ажиллуулна. Эдгээр нь төрөлхийн хариу үйлдэл үзүүлэх чадвар боловч хөхүүлэх, угжих, живхийг нь солих, тэврэх, ярих зэрэг өдөр тутмын асаргаагаара дамжуулан хүүхдийнхээ тархины хөгжлийг дэмжээрэй.

Хүүхэд тань өдрөөс өдөрт өдөр унтах цаг нь багасдаг тул цаг гарган хүүхдээ сайн анзаарч, нялх үрийнхээ дохио зангаа, нүүрний хувирлыг нь сайн ажиглах хэрэгтэй.

Хүүхдийнхээ элдвийн дохио зангаа, нүүрний хувирлыг мэддэг болчихвол хүүхдээ асран халамжлах нь хөгжилтэй байх болно.

 

 

Хөхөндөө цадахгүй бол нэмэлт сүүгээр угжаарай

Хүүхдээ хөхөндөө цадаж байгаа эсэхэд олон ээж санаа нь зовнидог. Ойролцоогоор 3-4 цаг тутамд хөхөө хөхөж, сэтгэл ханамжтай байдлаар унтаж, сэрүүн байх үедээ гар хөлөө сарвагануулж байвал хөхний сүүндээ цадаж байна гэж ойлгож болно. Хөхүүлсэн ч удалгүй уйлж, дахин мөөмөө нэхэж, 30-аад минут мөөмнөөсөө салахгүй байвал, шээх баах нь ховордвол хөхөндөө цадахгүй байгаагийн илрэл байж болно. Өдөрт 25-35 гр орчим нэмэгдсэн байдаг тул хөхөндөө цадаж байгаа үгүйд нь Санаа тань зовж байвал жинг нь үзээрэй.

Хэрэв хөхөндөө цадахгүй бол нэмэлтээр угжих хэрэгтэй. Сүүлийн үеийн нэмэлт сүүнүүд эхийн сүүг гүйцэхгүй ч тэжээлийн хувьд дөхөж очиж байгаа. Гагцхүү хүүхдээ хөхүүлэхдээ гартаа тэвэрч, нүд рүү нь харан ярилцангаа хөхүүлж байгаарай. Хэдий тэвэрсэн ч ээж нь зурагт үзэх, эсвэл тэврэлгүй хэвтэж хөхүүлэх зэргээс аль болох татгалзах хэрэгтэй. Угжих үедээ ч гэсэн физик харилцаа үүсгэж байхаа мартаж болохгүй.

Аав нь усанд оруулах нь хүүхэдтэйгээ харилцах нэг хэлбэр

Аавууд хүүхдээ усанд оруулах нь хүүхдээ асрах оролцооны эхний алхам болж байгаа юм. Энэ нь эхнэртээ тусалж байгаагаас гадна аав болон хүүхдэд физик харилцаа холбоог үүсгэх чухал үе байх болно. 

Ил усанд оруулах

Хүүхдээ сар хүрмэгц ил усанд оруулж эхлээрэй. Эхний ээлжинд цонхоо онгойлгон өрөөндөө агаар оруулахаас эхэлнэ. Ийм байдлаар усанд орж дасаад ирэхээр нь дулаахан өдөр харж байгаад тагтан дээр эсвэл хашаандаа тэвэрч гарч болно. Эхлээд цөөн хэдэн минутаар гаргах бөгөөд аажмаар хугацааг уртасгана. Нарны хэт ягаан туяа хортой тул хурц нарны шууд тусгалд байлгахаас зайлсхийгээрэй. 

Төрсний дараах эрүүл мэндийн үзлэгт орсноор жирэмслэхийн өмнөх амьдралдаа эргэн орно.

Эхийн сав эргэн нөхөн төлжих, шавхаргын гарц, хярзангийн оёдлын эдгэрэлт зэрэг биеийн байдлыг үзэхийг төрсний дараах үзлэг гээд байгаа юм. Ихэнх төрөх эмнэлэг төрснөөс сарын дараа дээрх үзлэгийг хийдэг. Таны биеийн байдал төрөхийн өмнөхтэй адил байж тус үзлэгээр хэвийн гарна гэсэн үг. Төрсний дараах үзлэгт орох хүртлээ шүршүүрт орж байх ба, эмч зөвшөөрсөн бол онгоцонд үрж болно. Мөн 4-6 долоо хоногийн дараа нөхөртэйгөө дотно харилцаанд орж болно.

 

Төрсний дараах дотно харилцаанд нөхрийн санаачилга чухал

Нэлээд хугацаа өнгөрсөн тул эхнэр нөхрийн аль аль нь дотно харилцаанд орохоос цааргалдаг. Мөн эхнэрийн хувьд хүүхдэдээ санаа тавих болон асаргаа зэрэгт ядарсан байдаг учир мөн сэтгэлзүйн хувьд бэлтгэгдээгүй байдаг тул нөхөр нь санаачилга гарган бэлгийн хэвийн амьдралдаа эргэн орох хэрэгтэй.

Хамгийн чухал нь эхнэрийнхээ сэтгэлзүйг ойлгож хүлээж авах явдал юм. Аль болох хүлээцтэй байж чадвал хэсэг хугацааны дараа  эхнэр тань эргэн хэвийн байдалдаа орно.Төрсний дараа ээжийн үтрээ дааврын нөлөөгөөр тэр хэсэг зөөлөрсөн байдаг хэдий ч бариу биш болсон байна гэх зэрэг үгээр эмзэглүүлж болохгүй. Бариу биш болсон гэсэн үг биш бөгөөд зөөлөн болж, мэдрэмж нь нэмэгдсэн байдаг. Чийгшил багассанаас өвдөлт өгч байвал вазелин түрхэж болно. 

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. M[202.21.107.146]8 months өмнө

    Sain bna uu 1sar 11honogtei huuhdiin builan deer jijken jijken tsagaan yum garsan bh yum yuniih yim boloo

  2. Tsetseg[172.56.17.188]2 years өмнө

    Sn bnuu ohin mani 1 sar hurlee untaj bhda guligad bh yum bur 1 udaa hamraaraa suu gargaad margaash ni hamriin Husain huvund tsus naaldaj garj irsen sana ih zovj bn gadaadad bdg bolhoor emch ni zuger geh yum

  3. Eegii[86.86.24.29]4 years өмнө

    Hi bi turud 1 sar 2 honoj bn. Huuhde hohuldeg. Jinge bas gedse yaj bagasgah u ? Bas nohor maani dotno haritsand orohig hused Bh ym. Bi uul ni oyodolgui tursun l do. Odo orj bolohu ?

  4. hhhh[122.201.21.23]4 years өмнө

    torood 2 doloo honood nohorteigoo hariltsaand orchihson yana zvger bolu.thde gaduur ni tawiulsn.nohor maani hvleej techihgvi bn gd bi durgvi bsn ch yaaltchgv iim yum bolchloo zvgeer boluu sorog noloo bi yu