0 сартай

  • Таны хүүхэд
  • Асаргаа
  • Ээжийн тухай

Хүүхдийн өндөр, жин
Хугацаандаа төрсөн хүүхэд  биеийн жин дунджаар 3кг, биеийн урт ойролцоогоор 50см байх ба хүүхдийнхэээ онцлогоос хамаарч бага зэрэг хэлбэлзэнэ. Хүүхэд төрснийхөө дараах 3-5 хоногт 200-300гр орчим хасагдах боловч долоо хоногийн дараа гэхэд эргээд хэвийн жиндээ орно. Энэ үеэс эхлэн өдөрт 25-30гр орчим тогтмол нэмэгддэг. 

Хүүхэд төрснийхөө дараах хэсэг хугацаанд гадаад орчинд дасах нь их чухал байдаг. Мөн хөхөө эрт амлуулах нь чухал. Төрөх эмнэлэгт хүүхдээ хэрхэн зөв тэврэх, яаж зөв хөхүүлэх талаар болон живхийг нь солих, зөв өмсгөх талаар сувилагч эмч заадаг тул гэртээ гарсны дараа хүүхдээ зөв арчлах талаар санаа зоволтгүй.

 

Хөхөө хөхөөд унтаад, Хөхөө хөхөөд унтаад
Ойролцоогоор 2-3 цагийн цайтай хөхөө хөхөж бусад үед нь унтдаг. Энэ бол бяцхан үрсийн маань хамгийн чухал ажил нь. 
Хүүхэд энэ үедээ өдөрт 16-20 цаг буюу өдрийн ихэнхийг унтаж өнгөрүүлдэг. Нэг удаадаа хамгийн ихдээ 2-3 цаг орчим унтдаг. Шөнийн цагаар ч ялгаагүй сэрэн хөхөө хөхөж, хуурайлуулдаг учир шинэхэн ээж маань нойр муутайхан хонодог. Тиймээс та хүүхдээ унтахад нь зэрэг унтаж, зэрэг сэрэх хэмнэлд шилжсэн нь дээр.

 

Хүүхэд уйлах нь өөрийгөө илэрхийлэх нэг хэлбэр
Хүүхэд ихэнх тохиолдолд  өлсөх болон, шээж баагаад тавгүйтэхээрээ уйлдаг. Юуны өмнө живхийг нь шалгаж үзээд, солих шаардлагатай бол хуурайлаад хөхүүлэх юмуу угжих хэрэгтэй. Үүнээс гадна даарах, халууцах, унтаж чадахгүй байх зэрэг тавгүйтэх, дуу ччимээнд цочих, тэврүүлэхийг буюу авахуулахыг  хүсэх зэргээр өөрийгөө уйлж илэрхийлдэг. Мөн хаа нэгтээ нь загатнах болон хувцас нь барьсан ч байж болох тул хүүхдээ сайн ажиглаж байх нь хамгаас чухал гэдгийг битгий мартаарай. 

Хөхөөр хооллох тухай
Хүүхдээ аль болох хөхөөрөө хооллох хэрэгтэй. Ялангуяа, төрөөд цаг алдалгүй ангир уургийг амлуулах нь тун чухал байдаг. Ангир уурагт , дархлаа дэмждэг IgA эсрэгбие ихээр агуулагддаг тул нярай ураг байхдаа эхийн ихэс-ээс дамжсан халдвар, бактери зэрэг IgG-ийн төрлийн эсрэгбиеэс хамгаалах чадвартай байдаг. Цаашилбал, хөхний сүүгээр нэгдлүүд хүүхэд ургадаг өөр өөр хэвээр байгааг харуулж байна. Цаашилбал, хөхний сүүний найрлага нь хүүхдийн өсөлтөөс хамаарч өөр өөр байдаг нь тогтоогдсон байдаг. Хөхний сүү хүүхдэд зориулсан хоол тэжээлийн хамгийн тохиромжтой хоол юм.  Иймд хөхний сүү нь хүүхдэд зориулсан хоол тэжээлийн хамгийн тохиромжтой нь  юм.


Үүнээс гадна хөхөөр хооллох нь  хүүхэд болон ээжийн хоорондын холбоонд хүчтэй нөлөө үзүүлдэг. Хөхний сүүг цацруулдаг окситоцин хэмээх дааварт ээжийг баяр хөөртэй  болгоход, харин хөхний сүүний найрлагыг бүрэлдүүлдэг пролактин хэмээх дааврын нөлөөгөөр ээж нь хүүхдээ хамгаалах сэдэл төрдөг байна.


Хөхний сүү нь хөхүүлэхийн хэрээр нэмэгддэг. Төрсөн даруйд хэсэг хугацаанд хүүхэд хөхөө зөв, гүйцэт сайн хөхөж чадахгүйгээс гадна эхийн сүү хангалттай сайн ороогүй байдаг учир хүүхдээ уйлах бүрт нь хөхүүлж байх хэрэгтэй. Хөхүүлэхийн өмнө цэвэр хөвөнгөөр хөхнийхөө толгойг цэвэрлэх хэрэгтэй.

 

Хүүхдээ биедээ тэвэрч байх
Нярайг хөндлөн чигт биедээ ойр нааж тэвэрнэ. Толгойгоо даагаагүй хүүхдийн хүзүүнийх нь ард алгаа байрлуулаад эрхий, чигчий болон ядам хурууг хүзүүнийх нь хажуу хэсгийг, долоовор дунд хуруугаар дагзны хэсгийг түших маягаар баривал эвтэйхэн байдаг. Мөн нэг гарынхаа тохойн дотор талд хүүхдийнхээ толгойг тавьж байрлуулаад нөгөө гараараа гуяыг нь давуулан өгзгийг түших маягаар тэвэрнэ. 


Хүний тархи мэдрэлийн хэлхээ нягт байдаг бол харин нярай хүүхдийн тархины мэдрэлийн хэлхээ маш сийрэг байдаг. Харин хөдөлгөөн болон арьсны мэдрэмж нь төрмөгцөө л ажиллагаанд орж эхэлдэг. Нярайн хүрэлцэх мэдрэмж нь тархитай шууд холбоотой бөгөөд  хүүүхдийнхээ арьсанд хүрэхэд хариу үйлдэл үзүүлдэг төдийгүй ийм маягаар та хүүхдийнхээ тархины хөгжилд түлхэц болж чадна. Иймд зөвхөн ээж нь гэлтгүй аав нь ч гэсэн хүүхдээ тэвэрч, хүүхэдтэйгээ хүрэлцэхүйн харилцааг үүсгээрэй.

 

Хүүхдийнхээ өгзгийг үргэлж хуурай, цэвэр байлга
Хүүхэд маань эхний 3сар орчим өдөрт 15-20удаа шээж, 2-10 удаа баадаг. Нярайн дархлаа сул байдгаас арьс нь амархан нурах болон шээсний замын халдвар үүсгэх магадлалтай байдаг тул ойр ойрхон живхийг нь сольж, хуурайлан байнга цэвэр байлгах хэрэгтэй.

Шавхарга гарах

Төрсний дараа ээжийн сав томорч, хүйсний орчим хүрдэг хэдий ч, аажим аажмаар багассаар 3-4 долоо хоногийн дараа гэхэд төрөхийн өмнөх хэмжээндээ очдог.  Төрсний дараа хэвлий орчмоор базалж, шавхарга гарах нь ээжүүдийн сав нөхөн сэргээгдэж байгаатай холбоотой юм. Сав агшсанаас базлалт өгч, өвдөлт үүсдэг. Төрөөд эхний                    1-2 өдөр өвдөлт хүчтэй байх ба аажмаар өвдөлт багасч арилна. Өвдөлтийн хэмжээ нь хүн хүнд өөр өөр байх ба хүүхдээ хөхүүлдэг ээжүүдэд өвдөлт нь илүү хүчтэй мэдрэгдэнэ.  Төрөх үед умайн хананд бэхлэгдсэн ихэс гадагшлахад болон төрөх суваг гэмтэж болдог. Шавхарга гэдэг нь дээрхээс гарсан цус болон савны хальс салж унах, тунгалагийн булчирхайн шингэн зэргийн нэгдэл юм.  Шавхарга их гарах үед цусны өнгө гүн улаан байснаа багасах үед бор тэгээд шаргал тэгээд цайвар шар болж өнгө нь бага багаар бүдэгсдэг.  Тиймээс шавхаргын өнгө болон гарах хэмжээ нь чухал мэдээлэл болдог. Төрсний дараа 3-4 долоо хоног гэхэд өнгөгүй болдог ба улаан хэвээрээ бөгөөд халуурсан тохиолдолд яаралтай эмчид хандаж, үзүүлэх хэрэгтэй.

 

Биеийн байдалдаа тохируулан төрсний дараах дасгалыг эхэл

Төрсний дараах дасгал нь сав агшихад нөлөөлөх бөгөөд цусны эргэлтийг идэвхижүүлэх сайн талтай.  Зарим нэг төрөх эмнэлэгт хийх дасгалыг зааж өгдөг. Хийсвэрээр төрсөн ээжүүп маань өөрөөрөө төрсөн ээжүүдийг бодвол 1 долоо хоногоор хоцорч тэнхэрдэг ч, дасгалаа эхлэхээсээ өмнө эмчтэйгээ зөвлөлдөөрэй.

 

Физик харилцаа буюу хүүхдээ биедээ ойр тэврэх байдлаар дамжуулан хүүхдийг өөртөө итгэх итгэлийг төлөвшүүлэх

Хүүхдээ тэврэх, хөхүүлэх болон угжих зэргээр өөртөө ойр, өөрийнхөө илчинд байлгах нь хүүхдээ хүмүүжүүлэхдээ өөртөө итгэх итгэлийг авдаг. Ялангуяа эхний сард ээж нь хүүхдээ хөхүүлэх, тэвэрч физик харилцаа үүсгэх зэрэгт анхаарч чадвал туйлын сайн. Сэтгэл санаа тайван байж хүүхдээ хөхүүлэх болон тэвэрч, эрхлүүлэн энхрийлж байх нь чухал байдаг. Тиймээс аавууд болон гэр бүлийнхэн нь тийм орчинг бүрдүүлж сэтгэл санаагаар тайван байхад нь туслаарай. 

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. diimaa[66.181.161.121]9 months өмнө

    Sn bnu bi turud 19 honj bgama getel shawhraga muhai vnert garad bh ym yunih ym boloo

  2. Manal Uils[203.91.118.82]3 years өмнө

    сайн байна уу танай page их таалагдлаа та нарт амжилт хүсье

  3. Anonymous[103.229.121.166]4 years өмнө

    Nadad bas tegd bga bi 10 sariin 25 and torson shavhraga har huren garaad bga yuniih yum boloo

    • Анир[173.245.48.243]4 years өмнө

      Нарийн үзлэгийг эмчдээ хандаж үзүүлсэн нь др бх.

  4. Anonymous[150.129.141.221]4 years өмнө

    sn bnu? torood 14 honoj bgama. shavhraga garad barag duusj bga. getel suuliin 3 honog sheesnii suv hatgaj ovdood, bie zashad ih horsood bdg bolloo. ene uniih um boloo??