Гар доорх материалаар шил арчигч шингэн хийх

052AГэр ахуйн цэвэрлэгээний бодисуудыг дуусах болгонд нь бид аваад байж чаддаг билүү? Харин хуучин савыг нь ашиглаад гар доорх материалаар үр дүнтэй, хоргүй шил арчигч шингэн хэрхэн хийхийг сурцгаая. Та үүгээр толь, цонх, машиныхаа шилийг арчиж болно. Та аль орц нь илүү үр дүнтэй байсныг хэлээрэй.

Орц #1

  • 3 цайны аяга ус
  • 1 цайны аяга спирт, архи
  • 1 хоолны халбага аяга угаагч шингэн

Хөөсрүүлэлгүй зөөлөн хутгаад бэлэн боллоо.

Орц #2

  • 3 цайны аяга ус
  • 1/2 цайны аяга хүнсний сода
  • 1/2 аяга цагаан цуу

Орц #3

  • 3 цайны аяга бүлээн ус
  • 1/4 цайны аяга цагаан цуу
  • 1/4 цайны аяга спирт
  • 1 хоолны халбага эрдэнэ шишийн цардуул

Орц #4(Шилдэг)

  • 3 цайны аяга ус
  • 1/4 цайны аяга цагаан цуу
  • 1/4 цайны аяга спирт
  • 2 хоолны  аяга халбага угаагч шингэн
  • 2 ширхэг нимбэгнээс гаргаж авсан шүүс

Энэ шил арчигч нь мөнгөнд хэмнэлттэй, хиймийн хортой бодис агуулаагүй, үр дүнтэй, саванд ахин мөнгө төлөх шаардлагагүй зэргээрээ давуу талтай.

Өөрсдөө хийвэл урамтай

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Mandkhai[203.194.114.203]3 years өмнө
    Mandy

    kkkk saihan sanaanuud bna. bayrlalaa

  2. tsatsaa[202.170.68.162]4 years өмнө
    tsatsaa

    thanks

Таны сонирхолд