Төрсний дараа харшлын шинж тэмдэг илэрч байна уу?

Хөөрхөн хүүхдээ төрүүлсэн тэр өдөр бол амьдралын тань хамгийн гайхамшигтай өдөр. Таньд ирсэн тэр аз жаргалын хажуугаар харшил гэдэг таагүй зүйл ирээгүй биз? Хүүхдээ төрүүлсний дараах эхний жилд шинэ харшлын шинж тэмдэг таньд мэдрэгдэж эхэлсэн байж болох юм. Хүүхэд төрүүлсний дараа дархлаа сул үед шинэ харшилтай болох нь ховор үзэгдэл биш гэж Нью Ёорк Таймс сэтгүүл мэдээллэжээ.

Жишээ нь хоолны харшил, ургамлын харшил, харшлын загатнасан арьсны тууралт (толбон үлд), нарны харшил гэх мэт эмгэгүүдийн эхлэл тавигдаж болох юм. Учир нь гэвэл төрөөгүй хүүхдэдээ хүчтэй эсэргүйцэл үзүүлэхгүйн тулд жирэмсэн эмэгтэйн биеийн эсэргүйцэл буурдаг. Энэ нь төрсний дараа аажим хэвийн байдалдаа ордог учир харшилтай болох гол шалтгаан болж байгаа юм.

Анхны төрөлт болон олон удаагийн төрөлтийн үед эдгээр шинж тэмдэг нь илрэх магадлал өндөр байдаг байна.
Эдгээр харшлууд нь аажимдаа өөрсдөө эдгэрэх учиртай ч хүндрүүлэхгүйн үүднээс мэргэжлийн эмчид хандан, эм бэлдмэл хэрэглэх нь зүйтэй. Мөн биеийн эсэргүйцлээ сайжруулах үүднээс чанартай хоол хүнс, хөдөлгөөний идэвхи, хоолны дэглэм, эрүүл агаарт гарч байх хэрэгтэй.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд