Гэрийн нөхцөлд живх хийх арга

Бяцхан үрсийн маань өдөр тутмын хэрэглээ бол живх юм. Өдөрт хүүхэд 4-12 живх хэрэглэдэг бөгөөд 2-4 цаг тутам солих шаардлагатай байдаг. Гэр бүлүүд сард дунджаар 80-100 мянган төгрөгийг хүүхдийн живхэнд зарцуулж байна. Монголын залуу гэр бүлд энэ нь хүндээр тусч байгаа нь ойлгомжтой. Бид өөрсдөө хийж чадахгүй гадаадын энэ олон живхийг худалдан авсаар л байх уу…

Өнөөдөр гэрийн нөхцөлд харшил өгдөггүй, олон дахин хэрэглэж болох даавуун живх хийх аргыг та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. Мөн эсгүүрний зургийг давхар хавсаргасан байгааг татаж аваарай.

За эхэлье

Доорх эсгүүрийн загваруудыг хуудас тус бүрээр гэрийн компьютерээсээ хэвлэж аваад, дараа нь нийлүүлж скочдоод, хэлбэрийн дагуу хайчлаарай.

Эсгүүр #1

Эсгүүр #2

Эсгүүр #3

Харин хэвлэж авсан эсгүүрээ хатуу цаасан дээр хувилж хийвэл олон дахин ашиглахад амар болно. Энэ эсгүүр бол 3 н сартайгаас 3 настай хүүхдэд таарах том живх юм.

1. Даавуугаа нугалж дээр нь эсгүүрээ тавиад хайчил.
1


2. Одоо харин хулдаасан даавуугаа мөн өмнөхтэй адил хайчлаарай.
Та өлгий зардаг дэлгүүрээс юм уу оёдлын материал зардаг дэлгүүрээс хайгаад үзээрэй. Энэ нь чийгийг тусгаарлах үүрэгтэй материал юм. Латин нэр нь “Polyurethane Laminate”.
2


3. Одоо хулдаасан материалынхаа гөлгөр талыг болон даавууныхаа өнгөн хэсгийг дотогш харуулаад зүүгээр тогтооно.
DSCN3054
DSCN3055


4. Эсгүүрээ ахин дээр нь тавина. Эсгүүр дээр байгаа тэмдэглэсэн однуудыг харж байна уу. Энэ нь резин гүйлгэх эхлэл болон төгсгөлийг тэмдэглэсэн хэсэг юм. Тиймээс хулдаасан даавуун дээрээ жижгээр тэмдэг тавиарай.
3


5. Одоо харин живхний урд хэсэгт тавьсан хоёр тэмдгийг харж байна уу. Энэ нь хаанаас эхэлж оёод хаана дуусах тэмдэглэгээ юм.
4


6. Өмнөх зурган дээр байгаа долоовор хуруунаас эхлэн чигчий хуруу хүртэл оёдлын машинаар оёно.
5,1


7. Зургаан мм өргөнтэй резин ашиглах нь хамгийн тохиромжтой байдаг.
5


8. Бидэнд нэг ширхэг живхний ар хэсэгт зорулсан 14 см урттай , 15 см урттай хоёр ширхэг хөл хэсэгт зориулсан резин хэрэг болно.
DSCN3066


9. Резинээ хоёр цэгээр тэмдэглэсэн хэсэгт оёж тогтоогоод дараа нь нэг удаа жигд дээгүүр нь оёно. Олон давхарлаж оёвол сунахгүй байх талтайг анхаарна уу. Мөн хөл хэсгийн резинээ үүнтэй адил зурган дээрх шиг оёж бэлтгээрэй.
6
7
8


10. Оёдол тавьсны гадуур илүү давуу байгааг харж байна уу. Зураг дээрх шиг илүүг нь хайчлаарай. Харин оёосоо хайчилж болохгүй.
9
10


11. Дугуйрсан энэ хэсэгт хайчаар зураг дээрх шиг сэтлээрэй.
11


12. Харин одоо гараа дотор нь шургуулаад өнгөн хэсгийг гаргаж ирнэ.
12


13. Гадна талыг зураг дээрх шиг зүүгээр сүлбэн ахин бөхөлж оёно.
DSCN3080
DSCN3082
DSCN3084


14. Гадна талаасаа ингэж харагдаж байна.
gadna
Дотор талаасаа
бүэүж
Эвхэхэд
evheh


15. За одоо хамгийн сүүлийн шат. Та живхээ товч, наалтуур, болон кноп ашиглан тогтоож болно. Хамгийн тохиромжтой нь зураг дээрх шиг хуванцар кноп байдаг.
konop1
konop2
pampers2


16. Живх маань бэлэн боллоо.
Pampers1
Pampers4
pampers3

Жич:Энэ живхний дотор нь гурав нугалсан зөөлөн даавуу юм уу зориулалтын шээс шингээгч даавуу хийн солиж хэрэглэнэ.
trifold
Мөнгөнд хэмнэлттэй, хүүхдэд тань тухтай живх маань бэлэн боллоо. Амжилт хүсье асуух зүйл гарвал сэтгэгдэл үлдээгээрэй.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. gantsetseg[203.91.117.4]3 years өмнө

    2udaa oeloo boljil bn tegexdee yg eneni shg boldoggviee kkk xemjee tegxvv urd xoid tal ni dund xeseg ni gd tegxvv

  2. gantsetseg[203.91.117.4]3 years өмнө

    xemjeeg ni todorxoi bicheed uguuch tegxvv

  3. Donaldfuri[198.41.242.100]3 years өмнө

    матадор шины Наш онлайн-магазин успешно продаёт для авто резину и диски для любых ма

  4. Anonymous[108.162.215.42]3 years өмнө

    hiisneesee zarahuu ih dajgui sanagdlaa

  5. boloroo[112.72.13.191]4 years өмнө

    Bayrlalaa. Oilgomjtoi tailbarlasan saihan zowolgoo bn. Dagaj hiihiig bodnoo hehe

  6. naraa[103.26.193.9]4 years өмнө

    hiisneese zarahgvi biz hehe ih zvgeer yum bnaa hvvhdiin ervvl mendin huwid awaad vzsen ch gsn ma hvvhed 3 sartai eregtei

Таны сонирхолд