“Монголын нууц товчоо Түгээмэл эх” ном худалдаанд гарчээ

Аливаа үндэстний оршин тогтнох гол дархлаа нь түүх соёл мөнөөс мөн билээ. Бид залуу үе, үр хүүхдэдээ түүх соёлоо өвлүүлэх тал дээр хувьдаа анхаарах цаг болсон гэж боддог. Тэрчлэн Монголын нууц товчоог жинхэнэ монгол хүн бүр уншсан байх ёстой. Үүнтэй холбоотой “Монголын нууц товчоо”-г энгийнээр хялбаршуулан, зургаар амилуулуулсан “Монголын нууц товчоо Түгээмэл эх” ном худалдаанд гарчээ.

Зураач Р.Батцэнгэлийн бэлтгэн хэвлүүлсэн Нууц товчооны шинэ эх нь уг номын үйл явдлуудыг уран зургаар дүрслэн баяжуулснаараа онцлогтой юм байна. Чимэг зургуудыг ажвал нөр их хөдөлмөр шингэсэн нь илт. Эртний монголчуудын ахуй амьдралыг дотор нь орсон мэт мэдэрч, эрэлхэг баатрууд, үзэсгэлэнт хатдыг дэргэдээс харах шиг санагдах нь гайхмаар. Товчхондоо уран сайхны кино үзсэн мэт гайхалтай бүтээл болжээ.

Мөн эхийг бүх насны уншигчид уншихад дөхөмтэй болгон утгыг нь алдагдуулалгүй найруулсан байна. Жишээ нь Чингис хаан, Жамух нарын уг гарлыг ургийн сүлжээ хэлбэрээр дүрсэлж үзүүлсэн нь ойлгоход хялбар сонирхолтой болжээ.

Дүгнэж хэлбэл язгуур монголчуудын өв соёлыг харуулсан танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой бүтээл гэж болмоор санагдана. Би хувьдаа хүүхдүүддээ уншиж өгөх сайхан монгол номтой болсондоо баяртай байгаа.

face

Захиалгын утас:96707088, 96005905 Үнэ:21000 төг

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд