Та хүүхдийнхээ хоолыг зажилж өгдөг үү?


Алисиа Силверстоун хүүхдээ яг шувуу шиг амаараа хооллож буй бичлэгээ “youtube” сайт дээр байршуулсны дараа ихээхэн сөрөг сэтгэгдэл авсан юм. Та амаараа нялх хүүхдийнхээ хоолыг жажилж өгөхийг зөв гэж боддог уу? Энэ талаар хэдүүлээ ярилцацгаая.

Хүн төрөлхтөн бусад амьтадтай адилаар шүдгүй, хатуу хоол зажилж чадахгүй хүүхдэдээ хоолын амаараа зажилж өгдөг уламжлал эртнээс тогтжээ. Барууны биш орнуудад энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд хүмүүс энэ талаар тийм ч их ярилцаад байдаггүй. Учир нь өнөөдрийнх шиг бага насны хүүхдэд зориулсан сок, каш болон бусад төрөл бүрийн хүүхдийн хүнс өмнө нь байдаггүй байсан учир хүүхдээ ингэж хооллох нь зайлшгүй хэрэгцээтэй байсан юм. Харин одоо цагт зарим эхчүүд бохир гар болон амандаа хийсэн хоолыг хүүхэддээ өгөх дургүй болжээ. Энэ талаар давуу болон сул талуудыг харьцуулъя.

Давуу тал
Нялх хүүхдийн өөх төс, уураг задлах зэрэг хоол боловсруулах чадвар нь насанд хүрсэн хүнийхээс 85 % -аар бага байдаг бөгөөд том хүний шүлсэнд агуулагдах хоол задлах найрлага нь хүүхдийнхээс өндөр байдаг байна. Ингэж зажилж өгсөн хоол шингэц сайтай байдаг. Мөн насанд хүрсэн хүний аманд агуулагдах 700 төрлийн сайн бактери хүүхдэд шүлсээр дамжин очдог.Ингэснээр хүүхдийн халдвараас хамгаалах дархлаа сайжирдаг байна. Харин сөрөг тал нь юу вэ?

Сөрөг тал
Мэдээж сайны хажуугаар саар байх нь тодорхой. Сайн бактери дамжсан бол мөн муу нь хамт халдана. Шүдний болон амны хөндийн өвчин шүлсээр дамжин хүүхдэд халддаг. Хэрэв эцэг эхийн аманд агуулагдах муу нянгууд нь удаан хугацаагаар амьдарсан бол хүүхдэд тань тэр хэмжээгээрээ хүнд тусна.
Мөн үүгээр зогсохгүй Гипатит В, Г вирус, ТТ вирус,хэликобактери, ХДХВ, зэрэг халдах аюултай байдаг.

Дүгнэлт
Үүнээс харахад эцэг эхийн эрүүл мэндийн байдалтай шууд холбоотой болох нь харагдаж байна. Өөртөө эерэг тал зөндөө агуулдаг ч гэлээ сөрөг талыг нь тооцоолохгүй орхиж болохгүй. Миний бодлоор эрт дээр үед хүмүүсийн өвчлөл харьцангуй бага байсан тэр үед энэ арга нь эрүүл байсан байж болох ч бид одоо ВИРУСны эрин зуунд амьдарч байгаагаа санах хэрэгтэй. Ямартай ч та эрүүл биш бол миний бичсэн зүйлийг анхаарч авч үзэхийг зөвлөж байна.

Та харин одоо хүүхдээ амаараа хооллох уу?

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Mandkhai[203.194.114.48]4 years өмнө
    Mandy

    manaid shud ni tsoorolgui, chuluugui, hooloi ni uvdduggui hun mash hovor. deer ni helicobacteriin haldvargui hun tsuuhun bh. nasand huregsed iim ih uvchlultei bj huuhded amnaasaa ymar negen ym uguh bitgii hel ayga, halbaga geed ahuin buh ym ni tusdaa baih heregtei gej boddog

  2. anir[112.72.11.103]4 years өмнө

    Miniixeer bol amnaasa xoollox yaj ch bodson neg l taalagddaggui. Amnii xundiin eruul mend sn blaa ch gsn daraa xezee neg udur xodood gedesnii yamar neg uvchtei bolchixvii gj boddog

    • joyspark[202.131.228.66]4 years өмнө
      Админ

      ter ch tiim. gehdee umnu ertnees iim ulamjlal bsan bolhoor zov gej boddog humuus ch bgaa bh. tehdee zavaan gedgiin bol huleen zovshoorch bna

Таны сонирхолд