Шаржигнууртай тахиа хийх амархан арга

Гадуур зоогийн газарт 10,000 төгрөгөөр амт муутай тахиа авч идсэнээс гэрийн нөхцөлд илүү амттай шаржигнуур тахиа хийх аргыг зааж өгье.
За дэлгүүр ороод доорх материалыг авахад хангалттай:
1. 1 кг тахианы мөч ойролцоогоор 7000 төг
2. Төмс, салатны навч, савалсан жижиг улаан лойл 2,000 төг
3. Сармисны амтлагч, улаан болон хар перци, тахианы махны орос амтлагч 2000-3000 төг

За материал бэлэн болсон бол тахиагаа давстай усанд 20-30 мин жигнэнэ. Харин жигнүүрийнхээ усанд арилгаж цэвэрлэсэн төмсөө хамт жигнэвэл цаг хожино шүү. Мөн энэ хооронд будаагаа агшаагаарай.
Одоо харин тахиагаа шарахдаа ашиглах гурилтай амтлагчны холимогоо бэлтгэх хэрэгтэй. Та том саванд доорх материалуудыг холиж бэлдээрэй. Үүнд:

1.4-5 аяга гурил
2.1 Хоолны халбагаар сармисны амтлагч
3.1 Хоолны халбагаар улаан перци
4.1 цайны халбага хар перци
5.1 хоолны халбага давс
6.2 хоолны халбага тахианы амтлагч

10540559_768844733167932_822003307_n

Харин одоо зуурмагаа бэлдэнэ. Ердөө 2 ширхэг өндөг болон 4 цайны халбага сүү хийж сайтар хутгаж бэлтгэнэ. Энэ хооронд тахиа маань ясандаа хүртэл жигнэгдэж гүйцэт болсон байх ёстой. Гаргаж ирээд уурын сэврээж хүнсний салфетикаар чийгийн шингээж аваарай. Энэ хооронд хайруулын тавгандаа ахиухан ургамлын тос хийж 1200-1500 гал дээр тавин сайтар халаана.
Одоо нэг мөчөө өндөгтэй шингэн зуурмагандаа дүрж дараан гурилтай амтлагчиндаа өнхрүүлнэ. Энэ үүлдлээ хоёр дахин давтаад хайруулын тавгандаа бүх талаас нь сайтар шарах хэрэгтэй. Ойролцоогоор нэг талын 2-3 мин шарахад хангалттай байдаг. За ингээд л шаржигнууртай тахиа бэлэн боллоо. Сайхан хооллоорой.

10371578_768734326512306_2875904886578277513_n

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Баттулга[27.123.214.121]6 өдөр өмнө

    Нийтлэл бичиж байгаа бол үгээ ядаж зүглүүлж бичээч. "үйлдлээ" гэдгийг "үүлдлээ" гэж бичдэг чам шиг мал хаана байна. Чадахгүй бол нийтлэл бичихээ боль. Арай дэндүү боловсролгүй юм.

  2. hool[112.72.13.198]3 years өмнө

    Svv undug 2 hamt zuurahiin bhda

  3. баярмаа[173.245.48.110]3 years өмнө

    аягүй гоё байна

  4. ХР[108.162.254.80]3 years өмнө

    БУУЗ ШИГ ЖИГНЭХИЙМҮҮ

  5. oyu[108.162.215.174]4 years өмнө

    goe bolloo bayarlalaa

Таны сонирхолд