Г.Сүлдбаатар хүү санасандаа хүрлээ

Эх сурвалжийг онцлох нь Р.Адъяасүрэн | GoGo.mn

Өнөөдөр Тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаан Хүй долоон худагт болж өндөрлөсөн.
Энэ насанд 228 алтан туурт бүртгүүлснээс 222 азарга тоосоо өргөж Төв аймгийн Баянцагаан сумын Даваахүүгийн Баянбатын хонгор азарга түрүү магнай болж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлуулсан.
Хонгор азаргыг 75 дугаартай, 8 настай Г.Сүлдбаатар хүү унаж уралдсан юм.

002_suldbaatar-184654-2097508011

Г.Сүлдбаатар хүүг наадамчид хонгор азарганыхаа хурд хүчийг тааруулан үнэхээр сайн уналаа хэмээж байсан юм.
Нутаг усныхаа нэрийг өргөсөн бяцхан хүү өчигдөр хязаалан насны уралдаанд зээрд үрээг унаж айрагдсан бол өнөөдөр унасан хүлгээ түрүү магнай болголоо.
Хязаалангийн уралдаанаас ирээд байхад нь манай сэтгүүлч Э.Энхмаа түүнтэй уулзахад:
-Сүлдбаяраа морио айрагдуулчихсан баяртай байна уу?
-Тийм ээ. Зээрд үрээ маань наадмын өмнөх сунгаануудад өнгөтэй байсан. Барианаас гарахдаа би “Түрүүлнэ дээ” гэж бодож явсан шүү.
-Хэдэн наснаасаа хурдан морь унасан бэ?
-Зургаан наснаасаа. Маргааш өглөө би азаргаа унаж уралдуулна.
-Хурдан морь унах хэцүү биш үү?
-Үгүй ээ, гоё шүү дээ. Би том болоод уяач болно.
-Чи хаана сургуульд сурдаг вэ?
-Улаанбаатар хотын Өлзийт хороололд амьдардаг хэмээн ярилцсан хүү санасандаа хүрч азаргаа түрүү магнай болгожээ.
“Наадмын зам гайгүй байлаа” хэмээн хэвлүүхэн ярих хөөрхөн бор хүүдээ ирэх жил унасан хүлгээ дахин түрүү магнай болгоорой хэмээн ерөөе.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд