Салалтын 8 шалтгаан

Тогтмол маргалдах

Судалгаанд оролцсон хүмүүсийн 56 % нь байнга маргалддаг байснаас болж салсан гэжээ. Тогтмол хэрэлдэх, маргалдах нь ямар ч зөв шийдэлд хүргэдэггүй бөгөөд хосуудын харилцаанд сэв суулгадаг аюултай гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.

Маргалдах хамгийн гол шалтгаан нь та түүнийг ойлгохыг хүсэхгүй, хүндлэхгүй, өөр өнцгөөс харч чадахгүй байгаагийнх. Тайван байж, бие биедээ буулт хийн, нөгөө хүнээ ойлгохыг хичээж чадаваас шийдэлд хүрнэ.

Хууралт

Гуравдахь хамгийн том шалтгаан нь араар тавилт оржээ. Судалгаанд оролцсон нийт хосуудын 55 хувь нь хууралт салалтанд нь нөлөөлсөн гэж бөглөсөн байна.

Араар тавилт хэрхэн өрнөдөг талаар судлаач Руйт Хүйстон хэлэхдээ: “Энэ нь эхлээд энгийн нөхөрлөлийн харилцаагаар эхэлж, дараа нь сэтгэлээрээ хуурдаг бол тун удалгүй энэ нь бодит зүйл болдог” гэжээ

Эрт гэрлэх

Судлагаанд хамрагсадын 46% нь хэт залуудаа, эрт гэрэлсэн нь салах шалтгаан болсон гэж хариулжээ.

Нарийн судалгаагаар 20-25 насандаа гэрлэсэн хосуудын зөвхөн 35 % нь салалгүй үддэг байна.

Тооцоолоогүй зөрчлүүд

Ихэнх хосууд гэрлсэнийхээ дараа өмнө тооцоолж байгаагүй зөрчлийг олж хардаг. Ялгаатай хүмүүжил, дадал зуршил, амьдралын хэв маяг, үзэл бодол гээд олон зүйл өөр байдаг учир салалтын бас нэг шалтгаан болдог байна.

Үүнийг давж гарахын тулд бие биеээ өөрчлөхөөс урьтаж аль болох дасан зохицох хэрэгтэй.

Хариуцлагын тэнцвэргүй байдал

44 хувь нь гэрлэлт нь тэдэн тэнцвэргүй, шудрага бус мөн дарамттай байсан гэж хариулжээ.

Хэрэв аль нэг нь хэт их хариуцлага, шудрага бус байдлыг мэдэрвэл та хоёрын харилцаа аюултай байдалд байна.

Бэлэн биш байдал

Санхүүгийн болон сэтгэл санааны бэлэн биш байдал нь салалтын бас нэг шалтгаан болдог байна.

Гэрлэхээсээ өмнө тулгарч болох бэрхшээлүүд, үүрэг хариуцлагаа сайн ухамсарлаж байж шийдвэр гаргах нь сүүлд харамссанаас дээр юм.

Гэр бүлийн хүчирхийлэл

Харамсалтай нь салалтын 29 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлээс болжээ. Зарим дарамт, айдаст автагсад салахыг хүссэн ч чаддагүй учир хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй

Үүрэг хариуцлагаа ухамсарлаж хангалттай хөдөлмөрлөөгүй, хангалттай хичээгээгүй гэж эсрэг хүнээ дүгнэснээс болж салсан хэмээн 62 % нь хариулжээ. Үүнээс үзэхэд залхуу хүнтэй амьдрахыг хэн ч хүсдэггүй бололтой.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Anonymous[108.162.254.134]3 years өмнө

    Bas hadmuudiin oroltsoo huuhduudiinhee amidrald oroltsoh ni salaltiin tom shaltgaan

Таны сонирхолд