Кесар төрөлтийн дараа хэрхэн биеэ тордох вэ?

Эхний 24 цагийн турш таныг ямар нэгэн сөрөг өөрчлөлт харуулах эсэхийг хянаж, өвчин намдаах эм өгөх байх. Түүний дараагаас бага зайд алхахыг зөвлөнө. Алхах нь хоол боловсруулах эрхтнүүдэд хий хуралдахаас сэргийлдэг сайн талтай. Өдөр ирэх тусам таны өвдөлт аажмаар багасах болно. Кесар хагалгааны дараа та ойролцоогоор 3 хоног хяналтанд байж шингэн төрлийн өөх тос багатай эмнэлэгийн хоолоор хооллох байх. Та зовиуртай байгаа ч гэсэн чадахаараа хүүхдээ хөхөөрөө хооллож байх хэрэгтэй.

Идэвхи

  • Хангалттай сайн унтаж амар. Энэ нь хурдан эдгэрэхэд хамгийн чухал
  • Өмнөх өдрийн алхасан зайнаасаа давуулж алхах хэрэгтэй. Энэ нь таны цусны эргэлт, хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлж бусад өвчин тусахаас сэргийлнэ.
  • Идэвхитэй хөдөлгөөнийг 6 долоо хоногийн турш хийх нь хориотой
  • Сууж босох зэрэг гэдсээ шахах үйлдэл хийж болохгүй
  • Секс хэзээ хийж болохыг эмчээсээ асуу
  • Тампон хэрэглэж болохгүй

Хооллолт
Төмөр, витамин C, уургаар баялаг хоол хүнс хэрэглээрэй. Энэ нь таныг хурдан эдгэрэхэд хамгийн хэрэгтэй.

  • Эмнэлэгээс гарсан бол энгийн иддэг хоол хүнсээ хэрэглэж болно. Хэрэв гэдэс хямраад байвал өөх тос бага агуулсан будаа, чанасан тахиа, талх, тараг зэргийг хэрэглэхийг санал болгож байна.
  • Эмч хориглоогүй л бол маш их шингэн юм уух хэрэгтэй. Хий хуралдахаас сэргийлж хурдан эдгэрэхэд тустай.
  • Эмчээсээ асууж төмрийн нэмэлт бэлдмэл авч хэрэглэх хэрэгтэй

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд