Хүүхдээ нэмэгдэл хоолыг 6 сар, зарим тохиолдолд 4 сартайд өгч эхэл

Хүүхдээ нэмэгдэл хоолонд оруулах
Хүүхдийг 6 сартайгаас нь нэмэгдэл хоолонд буюу бор хоолонд дасгаж оруулна. Нэмэгдэл хоолны хажуугаар хөхний сүүг байнга өгнө.
Хүүхдээ өдөр шөнө ялгалгүй аль болох хүссэн үед нь, ойролцоогоор хоногт 8аас доошгүй удаа хөхүүлэх хэрэгтэй. Хөхөндөө цадахаа болиод ирэх юмуу эсвэл хүүхдийн жин нэмэгдэхгүй байвал нэмэгдэл хоол өгч эхэлнэ. Ихэвчлэн 6 сараас хөхөндөө цадах нь муудаад ирдэг. Нэмэгдэл хоолоо өгөхдөө хүүхдээ хөхүүлсний дараа өдөрт 1-2 удаа гэх мэт бага багаар дасгасаар 3-5 удаа хооллох нь зөв.
6 сартайгаас эхлэн каш буюу хүүхдийн будаа, бантан, аарц, ээдэм тараг, цөцгий, жимсний нухаш, шүүс зэргийг өгч болно. Нэг удаадаа нэг аяга буюу 200 мл хүртэл нь нэмэгдүүлж өгнө.
kash
Дор хүүхдийн бантан болон, бөөрөнхий мах хэрхэн бэлтгэх жорыг хавсаргалаа. Хүүхдийнхээ хоолонд хийх ногоог ингээд хэрчээд хөлдөөчихвөл амар байдаг. nogoo
Хүүхдийн будааг сүүгээр бэлтгээд цөцгийн тос, элсэн чихрээр амтлан өг.
Махаа маш жижиг татаж дээр нь аарц, ээдэм, бяслаг, ногоо, өндөгний шар зэргийн аль нэгээ баяжуулж болно.
fruit
Хялбар аргаар бантан бэлтгэх арга
Амтат бөөрөнхий мах хийх арга

12 – 2 настай хүүхдэд аль болох олон нэр төрлийн хоолыг ойр ойрхон өгч бай. Хүүхдээ аль болох 2 нас хүртэл нь хөхүүлж байх нь цаашдын эрүүл мэнд, дархлаанд маш чухал ач холбогдолтой.
Нэг удаа хооллохдоо бүтэн аяга буюу 250-300 мл-р 5 удаа өгнө. Бүх төрлийн ногоог идүүлж сургах хэрэгтэй. Мөн загас, өндөг, бяслаг сайн өг. Мөн хоолны хооронд тэжээллэг хүнс өгч бай. Жимс, сүү цагаан идээг орхигдуулж болохгүй. Энэ үеэс гурилан бүтээгдэхүүн өгч болно. Хамгийн гол анхаарах зүйл нь хүүхдийг ямарч тохиолдолд амнаасаа бүү хоолло.
Яагаад болохгүй вэ? дэлгэрэнгүйг эндээс уншаарай

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд