Жирэмсний үеийн цус багадалт хамгийн аюултай ! !

Жирэмсний үед цус багадах хандлагатай байдаг ба судалгаагаар эмэгтэйчүүдийн 30-40% нь цус багадалттай байдаг гэсэн тоо баримт байна. Цус багадсанаар эх, урагт үзүүлэх муу нөлө маш их. Хүүхдэд очих эхийн цусан дахь хүчилтөрөгч болон шим тэжээл хомсдох эрсдэлд хүрдэг. Иймээс жирэмсэн үеийн цус багадалт хамгийн аюултай учраас тоолгүй орхиж хэрхэвч болохгүй.
Яагаад цус багадалт үүсдэг вэ?
Жирэмсний үед эхийн бие төрөлтөд бэлтгэхийн тулд цусны хэмжээг нэмэгдүүлдэг. Ингэхдээ цусны сийвэн 47% нэмэгддэг боловч цусны улаан эсийн тоо нэмэгддэггүй бөгөөд нийт цусны хэмжээтэй харьцуулахад цусны улаан эс тоо багаддаг гэсэн үг. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд цус багадах хандлагатай байдаг.

Илрэх шинж тэмдэг
Жирэмсний үеийн цус багадалтын шинж тэмдэг ерөнхий цус багадалттай адил шинж тэмдэгтэй байна.
-Толгой эргэх болон толгой өвдөх
-Шатаар явахад зүрх дэлсэх, амьсгал давхцах
-Бие суларч, амархан ядарна
-Хөл, гар байнга хүйтэн байна
-Өглөө босоход хүндрэлтэй болно
-Хэлний гадаргуу үрэвсэх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай ханд.

Урагт үзүүлэх нөлөө
Жирэмсний эрт үеийн цус багадалт нь төрөлхийн гажигтай хүүхэд төрөх эрсдлийг дагуулж байдаг. Харин жирэмсний дунд үеийн цус багадалт нь бага жинтэй нярай, дутуу нярай төрөх эрсдлийг нэмэгдүүлдэг.Ялангуяа төрөлхийн цус багадалттай хүүхэд төрөх магадлал өндөр болдог. Мөн хүчилтөрөгчийн болон хоол тэжээлийн дутагдалд хүрэх аюултай.

Эхэд үзүүлэх нөлөө
Эхийн хувьд төрөх үед болон төрсний дараах хүндрэл гардаг. Цусны даралт багассанаар цус алдахад хүргэдэг. Иймд цус сэлбэх шаардлагатай болж, төрсний дараа бие тэнхрэх нь удааширна.
Мөн төрөлтийн өвдөлт өгөх хугацааг удаашруулж, эх хүүхдийн аль аль нь ядарч сульдах аюултай. Түүнээс гадна цус багадалтаас үүдэн төрсний дараа хөхний сүү багасах тохиолдол байна. Хөхний сүү нь цуснаас хамааралтай үйлдвэрлэгддэг бөгөөд цус багадсан хэвээрээ хүүхдээ хөхүүлээд байвал цус багадалтын хүнд хэлбэрт шилжинэ.
Эмчид хандаж төмрийн бэлдмэл уухаас гадна хоол хүнсээрээ кальци, уураг, төмөр зэргийг авч байх нь чухал.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Gandirs Gandirs[103.57.93.27]2 years өмнө

    TEGEED gol ni herhen sergiileh ymr hool hunseer tsu tuljuuleh arga yu bn gdgiig n bichihgui ayultai ayultai l gj bichih ymaaa. Asuudal devshuulsen ym bol gatah gartsiig tod bichih hetegtei shuu de

  2. Oyungerel Galbadrakh[202.179.11.14]2 years өмнө

    zuw shuu

Таны сонирхолд