Нярай хүүхдийг усанд оруулах дараалал, арьс арчилгаа

1.Хүүхдийн ванн-д усаа дүүргэх
Усны халуун бүлээнийг 38 хэм байхаар тохируул. Усны хэм заагч байхгүй тохиолдолд тохойгоо дүрж үзээд халууныг тохируулж болно. Усанд оруулах хамгийн тохиромжтой стандарт хугацаа 5-6 минут орчим байдаг. Ингэхдээ усныхаа хэмийг алдаж болохгүй, халуун ус бага багаар хийх хэрэгтэй.
2.Даавуун өлгийнд ороож оруулах
Нимгэн даавуун өлгийнд хүүхдээ ороогоод хөлийнх нь хуруунаас эхлээд усанд аажмаар оруулж норгоно.
img05_1

3.Нүүр угаах
Бүлээн усанд норгосон марли юмуу зөөлөн алчуураар нүд, дух, хацар, эрүү гэсэн дарааллаар хөнгөхөн арчиж /илж/угаана. Хүүхдийн арьсанд харшил өгөхгүй, цочроохгүй саван хэрэглэж болно.
img05_2

4.Толгой угаах
Хүзүү дагзнаас түшин, эрхий болон дунд хуруугаараа хүүхдийн чихийг тааруулан таглаж барина. Чихэнд ус оруулж огт болохгүй. Хуйхыг нь зөөлөн массажилсан маягтай угааж өгнө. Хүүхдэд зориулсан тусгай шампуниас жаахныг тасалж аваад хурууныхаа өндгөөр тойрог хэлбэрээр зөөлөн угаана.
img05_3

5.Биеийн урд хэсгийг угаах
Хүзүүнээс , гар, хуруу, суга, цээж, гэдэс, хөл гэсэн чиглэлээр угаана. Хүзүүгболон сугыг маш нямбай угаах хэрэгтэй. Нугаларсан хэсгээрээ амархан бохирдохоос гадна нурах магалдлал өндөр байдаг.
img05_4

6.Нуруу, өгзөг угаах
Алган дээрээ хүүхдийнхээ гэдэс орчмыг байхаар тааруулж доош нь харуулж барина. Ингэхдээ хүүхдээ цочоож, айлгахгүйн тулд алгуурхан хөдлөх хэрэгтэй. Нурууг нь угаагаад, өгзгийг нь мөн сайтар нямбай угааж өгөөрэй.
img05_5

7.Цэвэр усаар зайлах
Урьдчилан бэлтгэсэн бүлээн усаар, эсвэл усны хэмийг тохируулсан шүршүүрээр саванг угаан арилгаж болно.
8.Арчих
Алчуураа дэлгэж тавиад хүүхдээ ороож усыг нь шингээж авна. Хүүхдийн арьс маш эмзэг тул алчуураар үрж арчиж болохгүй.

Усанд оруулсны дараах арчилгаа
1.Хүй
Усанд оруулсны дараа хүйг нь тусгайлан анхаарч арчиж байгаарай. Усыг нь хаттал зөөлөн даавуугаар дарж арчина. Эсвэл чих цэвэрлэдэг хөвөнтэй савхаар маш болгоомжтой зөөлөн дарж усыг нь шингэээ авч болно.

2.Хувцаслах
Биеийг нь хаттал арчсаны дараа биеийн чийгийг хаттал хүлээгээд живхнээс эхлэн өмсүүлэн хувцаслана. Чийгийг гүйцэт хатаалгүй яаран хувцаслах вм бол хүүхэд амархан хөлөрч халуун хүйтэн харшина.

3.Чих, хамар
Хөвөнг эрчилж бэлтгээд хүүхдийн тосон түрхлэг /baby oil/-д дүрээд хамар болон чихийг нь цэвэрлэж өгөөрэй. Хамар, чихний уг хүртэл цэвэрлэх шаардлагагүй.

4.Хумс авах
Хүүхдэд зориулсан тусгай, зориулалтын хумсны хутгаар хумсыг нь авна. Лав авч болохгүй. Хэрэв хүүхэд дургүйлхэх эсвэл хэт хөдөлгөөнтэй байвал унтаж байхад нь авч болно.

5.Шингэн уулгах
Усанд орсны дараа хүүхдийн ам цангасан байдаг тул хөхүүлэх хэрэгтэй. Хөхөө хөхөхгүй байвал хүчлэх хэрэггүй.
Арьс арчилгаа

Хүүхдийн арьс маш эмзэг дээр, бодисын солилцоо эрчимтэй байдаг тул хөлрөмтгий байдаг. Хөлсийг нь өдөр бүр усанд оруулж угааж өгч байхгүй бол амархан нурна. Мөн амархан хуурайших хандлагатай байдаг тул усанд оруулсныхаа дараа тосолж байх хэрэгтэй. Хүүхдийн арьс арчилгаанд ээжийн нөлөө их. Ээжийн гар хүрэх төдийд хүүхэд тайвширч байдаг. Тосноос багыг тасалж аваад хүүхдэдээ иллэг хийх маягаар түрхэж өгөөрэй. Та тос түрхэж өгөхдөө хүүхдийнхээ нүд рүү харж, түүнтэй ярьж байгаарай.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Д.Оюунтуяа[202.179.7.118]2 years өмнө

    Олон сайхан мэдээлэл оруулаарай ажлын амжилт. Мөн найз болох хүсэлтэй байна

Таны сонирхолд