Хөхнөөс гаргах тухай

Хөхөндөө хэрхэн сүү сайн оруулах вэ гэсэн зөвлөмжийг хаанаас ч олоод унших боломжтой байх. Харин энэ
удаа хөхнөөс гаргах арга, зааврыг танилцуулъя. 1 сар ч бай, 1 жил ч бай аргагүй байдлаар болон зарим нэгэн шалтгаанаар хүүхдээ хөхнөөс гаргах гэж байгаа ээжүүдэд зориулав. Зарим тохиолдолд эхийн хөхний сүү аяндаа татарч, гарахгүй болох тохиолдолч байна. Ингээд эмчийн зүгээс хүргэсэн зөвлөгөөг хүргэе

1

babyzone how to

1. Сүүнээс бусад нэмэлт хоолоор тэжээл авч чадаж байна уу
Зарим эхчүүд хэт яарснаасаа болоод нэмэлт хоолонд гүйцэт ороогүй байхад нь хөхнөөс гаргачих тохиолдол байдаг. Энэ тохиолдолд хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орох аюултай.

2

babyzone how to

2. Соруул болон аягаар нь шингэн зүйлийг ууж чадаж байна уу. Сүү болон бусад шингэнийг ямар нэг асуудалгүй, төвөггүйхэн уудаг байвал сайн. Чадахгүй бол сургах хэрэгтэй.

3

babyzone how to

3. Эх хүүхдийн бие эрүүл байх.
Тухайлбал хөхнөөс гаргахаасаа өмнө хүүхэд ханиад бүрсэн бол эдгэтэл нь хүлээ.

4

babyzone how to

4. Ээж аав нь сэтгэл санаагаар сайн дэмж

Зөвхөн ээж нь төдийгүй аавын оролцоо чухал. Жишээлбэл хөхүүлэхээ больсны дараа хөхөнд сүү хуралдаж, зангирах гээд байдаг тул хүүхдээ энгэртээ нааж тэврэхэд зовиурлана. Ийм үед нь аав нь хүүхдээ саатуулж элгэндээ нааж тэвэрч бай. Мөн усанд оруулахдаа ч гэсэн аавууд түлхүү оруулж байх хэрэгтэй. Дээрхийг чадаж байвал хөхнөөс гаргахад бэлэн боллоо гэж үзнэ.

5

babyzone how to

Дараах байдлаар эхэл

Өдөрт хөхүүлдэг тоогоо ганц хоёроор багасга. Аажим аажмаар багасгасаар бүр гаргах хэрэгтэй. Ингэж аажмаар гаргах нь хамгийн аюулгүй бөгөөд хөхөнд сүү хуримталж хатуурах нь бага байдаг. Огцом хөхүүлэхээ больсноос хөх хөндүүрлэх, хөхний булчирхай үрэвсэх, буглах зэрэг аюултай. Хөхүүлээгүй сүүгээ сааж байгаа бол дараах хуваарийн дагуу хийвэл удаан боловч, хөхний сүү заавал татарна.
1 дэх өдөр:4, 5 цаг тутамд 5 минут орчим саах
2 дахь өдөр:2, 3 цаг тутамд 5 минут орчим саах
3-7 дахь өдөр:Хөхөө сулартал нь саах

6

babyzone how to

Хөхнөөс гаргах улирал
Зун агаарын хэм нэмэгдэж, хүүхэд ихээр хөлөрдөг тул шингэнээ дорхноо алдах хандлагатай байдаг. Шингэний дутагдалд орохоос зайлсхийх үүднээс зуны улиралд хөхнөөс гаргахгүй байсан нь дээр.
Өвөл ихэнх хүүхдийн дархлаа сулардаг учраас өвчлөмтгий болдог. Иймээс энэ үед ч аль болох хөхнөөс гаргахаас татгалзаарай.
Хавар болон намар нь хамгийн тохиромжтой үед тооцогддог.
Дээрхээс гадна хөхнөөс гаргах өдрийг тусгайлан заасан байдгийг дор хавсаргая.Yүнд:
1.Хулгана өдөр 22 дахь одтой
2.Үхэр өдөр 19 дахь одтой
3.Бар өдөр 24 дахь одтой
4.Туулай өдөр 21 дахь одтой
5.Луу өдөр 19 дахь одтой
6.Морь өдөр 13 дахь одтой
7.Хонь өдөр 10 дахь одтой
8.Бич өдөр 7 дахь одтой
9.Тахиа өдөр 4 дэх одтой
10.Нохой өдөр 1 дэх одтой
11.Гахай өдөр 25 дахь одтой таарч тохиосон өдрүүд сайн гэж сонгодог юм байна.

Мөн үүнээс гадна бас нэг анхаарах зүйл нь сарын тэмдгийг мөчлөгийг аль болох давхцуулах хэрэггүй. Эхийн бие хямарна.

7

babyzone how to

Хүүхдэдээ урьдчилан хэлж ойлгуулах хэрэгтэй

Хүүхэд нялх гэлтгүй ээжийнхээ хэлснийг сайн ойлгоно. Хамгийн дуртай юс нь нэг л өдөр байхгүй болчино гэхээр хүүхэд сэтгэлээр унадаг, хямардаг. Тиймээс аль болох урднаас хэлж ойлгуулах хэрэгтэй. Тэд их ухаалаг учир сайн ойлгоно.
Хүүхэд болгон өөр боловч 3 хоног хөхөө хөхөхгүй байгаад хөхнөөс гарчих хүүхэд бас бий.
Хүүхдээ аль болох сайн хооллож, ядартал нь тоглуулбал шөнө сэрэлгүй сайн унтана.

8

babyzone how to

Хөхнөөс гаргасны дараа авах арга хэмжээ
1. Ибупрофен[өвчин намдаах эм] нунтаглаад хөхний толгойндоо түрх. Энэ нь хөхний хөндүүрлэлт болон хавдрыг бууруулж өгнө.

9

babyzone how to

2. Хөхний толгойг оролдож болохгүй. Саамширч, сүү үйлдвэрлэлтийг дэмждэг. Хэт бариу биш, биед эвтэйхэн хөхөвч зүүх хэрэгтэй. Хөхний памперс зүүвэл сүү нэвтрээд байхгүй. Аль болох халуун шүршүүрт орж бай. Хөх рүүгээ шуу шүрших хэрэггүй.

10

babyzone how to

3. Хөхөө саахдаа саалтуур ашиглаж болохгүй. Учир нь сүүний гарцыг улам нэмэгдүүлдэг. Чинэрсэн үед нь хөхний хүндүүрийг буурах хүртэл гараар саах хэрэгтэй. Шөнөөр сүү их саамширч хөхөвч норгодог тул хөхний памперс хийж унтаарай

11

babyzone how to

4. Ус сайн уух хэрэгтэй. Шингэний дутагдалд орж болохгүй.

12

babyzone how to

5. Сэтгэл санаа тогтворгүйтэх магадлал маш өндөр. Хөхний сүүний гаралтын их багыг баланслагч байхгүй болно. Сэтгэл санаагаар унамтгай болж, өөрийгөө буруутгах хандлага ихээр ажиглагдана. Иймд аль болох өөрийгөө сатааруулж, тайван байж даван туулах хэрэгтэй. Иогоор хичээллэх нь илүү үр дүнтэй.

13

babyzone how to

Ардын арга
1. Хөхөн дээрээ байцаан хавтсыг тавь. Байцаагаа хөргөгчин хийн хүйтэн болгосон бол бүр зүгээр. Хүйтэн жин хөхний сүү татраахад тустай.

14

babyzone how to

2. Витамин В6 уух. Витамин В6 нь хөхний сүүний үйлдвэрлэлтэд саад учруулдаг юм байна.

15

babyzone how to

3. Илчлэг ихтэй хоолноос татгалз.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. Ari Sambuu[139.5.218.90]1 year өмнө

    Сайн байна уу? Одоо ахиад жирмээ юмаа тэгсэн ихэс нь ховхорсон байна томоо хөхнөөс гарга гээд байгаа хурдан яаж гаргах уу? Хөхнөөс

  2. tg[103.10.22.141]1 year өмнө

    hi jiremsen ued huuhdee zaavl huhnuus gargah shaardlagatai bdg yumuuu ....

  3. Оогий[202.126.91.176]2 years өмнө

    Хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа. Хүү маань одоо 2 ой 5 сартай, ах нь нас хүртлээ хөхсөн. Ахынх нь шүд бүгд хорхойтсон, олон жил хөхүүлвэл шүд хорхойтох нь хөхний сүүнээс болдог гэсэн, тэгэхээр багыгаа гаргах санаатай олон арга хэрэглэсэн боловч гарахгүй байсан юм. Байцааны навч тавьбал дараа нь төрөх үед сүүтэй байх болов уу?

  4. 99863214[43.242.243.189]2 years өмнө

    bayrllaa

  5. deegii[27.123.214.123]2 years өмнө

    heregtei medeelel bn bayarlalaa manai hvv odo oi 7 sartai odoo hohnoos n gargachuul yah bl bi jirmee blhoor hohvvled bj blh blu medeelel ogch tuslaach

  6. zulaa[103.26.193.216]2 years өмнө

    heregtei medeelel bn bayrlala

  7. tuya nomin[180.149.78.20]2 years өмнө

    Libero jibx er n sain yum bna lee bysad n dvvrexeeree nebtreed baidag

  8. Saranchimeg[112.72.13.23]2 years өмнө

    Huuhdiig heden nastaid n huhnuus gargaval zohinjtoi ve bi ohinoo oi 2 sar hureed huhnuus gargiya gj bodoj bgaa yumlda

    • Anir[202.21.106.106]2 years өмнө

      За хамгийн тохиромжтой үе гэж бас бна. Хүүхэд 2 нас хүртлээ хөхөө хөхсөн байхад цаашид өвчин тусахгүй байх үндэс болдог. Иймд боломжтой бол 2 нас хүртэл нь хөхүүлбэл маш сайн.

  9. zuljargal[202.131.228.66]2 years өмнө

    heregtei medeelel bna baytarllaa ta buhen ushuu olon medeelllig bidendee hurgej bgaarai

    • Anir[202.21.106.106]2 years өмнө

      Баярлалаа. Бидний бэлтгэсэн мэдээ мэдээллийг уншиж, урам өгч бдаг уншигчиддаа баярлалаа. Өөр хэрэгтэй олон мэдээллийг хүргэнэ ээ

Таны сонирхолд