Загас тэжээх юунд ашигтай гэж ?

Аквариум нь орчныг гоё сайхан харагдуулаад зогсохгүй өөр олон талын ач тустай. Өнөөдрийн бидний завгүй, стресстэй өдөр дутамын амьдралд эмгүй эмчилгээ л гэсэн үг. Ажил төрөл, мөнгө төгрөг, үл ойлголцол гэх мэт олон зүйлсээр бид өдөр болгон бөмбөгдүүлж байдаг. Энэ нь нойргүйдэлт, мэдрэлийн ядаргаа, сэтгэл гутрал болон хувирдаг. Харин эрдэмтдийн судалгаагаар хүн усан доторх дүр зургийг ажиглах үед эндорфин хэмээх гормоны төвшин нэмэгддэгийг тогтоожээ.  Энэ нь хүнийг жаргалтай байгаа мэт мэдрэхэд тусалдаг гормон юм гэнэ. Энэ гормон нь хүний ядаргааг тайлж, цусны даралт бууруулж, сэтгэлийн зовиур шаналгааг арилгах нөлөөтэй.

Мөн хүүхдэд ямар сайн нөлөөтэй вэ?

Хүүхдийн төвлөрөх чадварыг нэмэгдүүлнэ, тайвшруулна мөн аквариумтай өрөөнд хүүхэд тайван бөх унтдаг.

Хууч өвчтэй настай хүмүүст харин?

Архаг хууч өвчтэй, өвчин намдаах эм байнга хэрэглэдэг хүмүүст зарим нэг ховс, өвчин намдаах эмийн нөлөөнөөс илүү үйлчилгээ үзүүлж чаддаг байна.

 

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд