Хүүхдэд жимсний шүүс өгөх нь сайн уу?

Жимсний шүүсийг та хүүхдэдээ өгөхдөө доод тал нь 8 сартайгаас нь өгөх ёстой. Мөн 6 сар хүрэх үед нь анхлан бага хэмжээний ус өгч сургах хэрэгтэй.  Элдэв ундаа, жимсний шүүснээс илүү ус ууж сургах нь цаашдын эрүүл мэндэд нь их тустай гэдгийг санаарай.

Их хэмжээгээр шүүс уух нь хүүхдийг бусад амин дэм ихтэй хоол хүнснээс татгалзахад хүргэдэг. Мөн хэт их хэмжээний сахарын агууламжтайгаас болж хүүхдийн шүд өвчлөх нь элбэг тохиолддог байна.

Жимсний шүүс нь амин дэмээр баялаг биш гэж үү?

Шүүснээс илүү цэвэр жимс нь үүнээс хэт дахин илүү амин дэм агуулдаг.

Юуг анхаарах вэ?

  • Таны хүүхдэдээ өгч буй шүүс чинь 100% ариутгасан байх ёстой
  • 6 сартайгаас доош насны хүүхдэд огт өгч болохгүй
  • 6-12 сартай хүүхэд өдөрт 100-120 мл хэмжээнээс хэтрүүлж болохгүй./Зөвхөн аяганаас уулгана/
  • 8-аас дээш насны хүүхэд өдөрт 200-350 мл ууж болно
  • Шүүсээ өгөхдөө талд нь ус хийж шингэлж өгөх хэрэгтэй

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд