Дөнгөж амаржсан ээжүүдэд өгөх зөвлөгөө

Шавхарга гарах

Төрсний дараа ээжийн сав томорч, хүйсний орчим хүрдэг хэдий ч, аажим аажмаар багассаар 3-4 долоо хоногийн дараа гэхэд төрөхийн өмнөх хэмжээндээ очдог. Төрсний дараа хэвлий орчмоор базалж, шавхарга гарах нь ээжүүдийн сав нөхөн сэргээгдэж байгаатай холбоотой юм. Сав агшсанаас базлалт өгч, өвдөлт үүсдэг. Төрөөд эхний 1-2 өдөр өвдөлт хүчтэй байх ба аажмаар өвдөлт багасч арилна. Өвдөлтийн хэмжээ нь хүн хүнд өөр өөр байх ба хүүхдээ хөхүүлдэг ээжүүдэд өвдөлт нь илүү хүчтэй мэдрэгдэнэ. Төрөх үед умайн хананд бэхлэгдсэн ихэс гадагшлахад болон төрөх суваг гэмтэж болдог. Шавхарга гэдэг нь дээрхээс гарсан цус болон савны хальс салж унах, тунгалагийн булчирхайн шингэн зэргийн нэгдэл юм. Шавхарга их гарах үед цусны өнгө гүн улаан байснаа багасах үед бор тэгээд шаргал тэгээд цайвар шар болж өнгө нь бага багаар бүдэгсдэг. Тиймээс шавхаргын өнгө болон гарах хэмжээ нь чухал мэдээлэл болдог. Төрсний дараа 3-4 долоо хоног гэхэд өнгөгүй болдог ба улаан хэвээрээ бөгөөд халуурсан тохиолдолд яаралтай эмчид хандаж, үзүүлэх хэрэгтэй.

Биеийн байдалдаа тохируулан төрсний дараах дасгалыг эхэл

Төрсний дараах дасгал нь сав агшихад нөлөөлөх бөгөөд цусны эргэлтийг идэвхижүүлэх сайн талтай. Зарим нэг төрөх эмнэлэгт хийх дасгалыг зааж өгдөг. Хийсвэрээр төрсөн ээжүүп маань өөрөөрөө төрсөн ээжүүдийг бодвол 1 долоо хоногоор хоцорч тэнхэрдэг ч, дасгалаа эхлэхээсээ өмнө эмчтэйгээ зөвлөлдөөрэй.

Физик харилцаа буюу хүүхдээ биедээ ойр тэврэх байдлаар дамжуулан хүүхдийг өөртөө итгэх итгэлийг төлөвшүүлэх

Хүүхдээ тэврэх, хөхүүлэх болон угжих зэргээр өөртөө ойр, өөрийнхөө илчинд байлгах нь хүүхдээ хүмүүжүүлэхдээ өөртөө итгэх итгэлийг авдаг. Ялангуяа эхний сард ээж нь хүүхдээ хөхүүлэх, тэвэрч физик харилцаа үүсгэх зэрэгт анхаарч чадвал туйлын сайн. Сэтгэл санаа тайван байж хүүхдээ хөхүүлэх болон тэвэрч, эрхлүүлэн энхрийлж байх нь чухал байдаг. Тиймээс аавууд болон гэр бүлийнхэн нь тийм орчинг бүрдүүлж сэтгэл санаагаар тайван байхад нь туслаарай.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд