Хүүхдийн шээсээр шинжихүй

Шээсний хэмжээгээр шинжихүй
PeeonWallТомчуудын адил уусан зүйлээсээ хамаарч шээсний хэмжээ өөрчлөгдөх боловч, хүүхдийн шээсний хэмжээ өөрчлөгдөх хэд хэдэн шалтгаан бас бий. Хүүхдийн өсөлттэй зэрэгцэн шээсний хэмжээ өөрчлөгдөх Нярай хүүхдийн нэг удаагийн шээсний хэмжээ нь 5 – 20 мл орчим бөгөөд өдөрт 15 – 20 удаа байдаг. Хүүхэд тань өсөхийн хэрээр нэг удаадаа шээх шээсний хэмжээ нэмэгдэж, өдөрт шээх тоо нь багасдаг. Бие нь өсөхийн зэрэгцээ шээс хуримтлуулах давсаг ч мөн адил хөгжиж эхэлнэ. Мөн шээсний хэмжээ нь нэмэгдэхээр живхийг нь ч гэсэн нэг размер-р томсгоорой. Живхний хэмжээ томрох тусам шээс шингээх чадвар нь нэмэгдэхээр хийгдсэн байдаг.

Сар шээсний хэмжээ шээх тоо баах тоо баасны байдал
Нярай(0-1сар) 5–20мл 15–20 2-10 усархаг, шингэн
 1-6сар 10-80мл 15- 20 2-10 шавар шиг, өтгөрч эхлэх
6-12сар 50-180мл 10-16 1-3 хэлбэржиж эхэлнэ
1-2нас 80-200мл 7-12 1-3 хэлбэржиж, хатуурна
 2-4нас 100-250мл 5-8 1-2 хэлбэржиж, хатуурна

Таны хүүхэд дээрх хүснэгтээс их юмуу бага шээхэд дараах зүйлс нөлөөлдөг:

Шээсний хэмжээ их байх
Сэрүүхэн бөгөөд, хөлрөхгүй байхад шээсний хэмжээ нэмэгдэнэ. Чихрийн шижин өвчний улмаас шээсний хэмжээ нэмэгдэж болно, гэхдээ туйлын ховор тохиолддог.

Шээсний хэмжээ бага байх
Зуны халуун өдөр, их хөлөрсөн үед шээсний хэмжээ багасна. Хүүхэд том хүнээс биеэр жижиг боловч хөлсний булчирхайн тоо адил байдаг. Тийм ч учраас хүүхэд их хөлрөмтгий байдаг. Хөлс их ялгарахын хэрээр шээсний гарц багасдаг тул санаа зовохгүй байж болно.

Шээсний үнэрээр шинжихүй
Шээсний үнэр гэхээр танд ямар үнэр төсөөлөгдөж байна? Ерөнхийдөө том хүнийхтэй төстэй байдаг.

Хүүхдийн шээс үнэргүй байх нь хэвийн үү?
Шээсэнд аммиак агуулагддаг тул шээсийг аммиакийн үнэрээр төсөөлж болно. Шээс үнэртэй болох нь халуунаас болон шээс өтгөрсөнөөс болно. Иймд шээсний үнэр тухайн үеэсээ хамаараад өөр өөр байдаг. Үнэргүй байхад гайхах хэрэггүй, зүгээр.

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




Таны сонирхолд