“Содура” киноны зохиолч, найруулагчийн өмнөөс Цаатан түмнээс уучлал гуйя

Өнгөрсөн сарын сүүлчээр үзэгчдийн хүртээл болж эхэлсэн “Содура” уран сайхны киног манай нэр төртэй уран бүтээлчдээс эхлээд жирийн үзэгч олон өвөрмөц сайхан болсныг нь ам уралдан магтацгааж байна. Жишээ нь, тус кинонд Баруун тайгын отгийн ахлагч Ширэлийн дүрийг бүтээсэн Ардын жүжигчин П.Цэрэндагва ““Содура” бол уран бүтээлч бидний өмнөх үеийнхэндээ төлж байгаа өр, дараа үеийнхэндээ үлдээж байгаа том өв юм” хэмээн дүгнэжээ. Мөн Мажыр буюу Зүүн тайгын отгийн ахлагчийн хүүгийн дүрд тоглосон СТА жүжигчин С.Ариунбямба “Содура” бол хүн чанар,мөн чанарын дуулал. Энэ кино бол түүхэн киноны хэмжээнд бүтээгдсэн” гэсэн байна. Мөн мэдээллийн хэрэгслүүдээр “Тайгын нууцыг нээсэн Содура”, “Содура бол цаг зуурын кино биш” гэх мэт хүний анхаарлыг татахуйц нийтлэл, ярилцлага хөвөрсөөр… Киног бүтээсэн
UBS телевизийнхэн ч үзэгчдийг театр руу зүглэхээс аргагүй болтол өдөр шөнөгүй бялууртал сурталчилж байгаа билээ. Асар их цаг мөнгө, хүчхөдөлмөр зарцуулсан уран бүтээл учраас ингэх нь зөв.

Кино техник, уран сайхны өгүүлэмж талаасаа үнэхээр сайн кино болжээ. Хэн ч маргахгүй. Урьд өмнө ийм сайн монгол кино хийгдэж байгаагүй гэдэг үнэн.
Харин… Тайгын аж амьдрал, цаатнуудын ахуй соёлыг үнэн зөвөөр харуулж, эергээр сурталчилсан, тэднийг мөхөж устахаас сэргийлж, нийгэмд цочроо өгсөн агуулгатай юу гэдэг дээр эргэлзээ төрлөө. Мэдээж уран сайхны кино юм хойно уран сайхны илэрхийлэл, драмлаг зөрчил байх нь ойлгомжтой. Гэвч ямар ч уран бүтээлд “амьдралын хуулийн” буюу “учир зүйн” зөрчил байх нь утгагүй гэдгийг хэнбугай ч мэднэ.

Юу гэвээс тус киноны гол цөм болж буй Зүүн тайгын отгийн ахлагч Мырдин /Ц.Батхуяг агсны бүтээсэн/ хэмээх дүрээр хамаг сайхныг харлуулж орхисон сэтгэгдэл төрүүллээ.

Кинонд Содура хэмээх бүсгүйн хэцүү хувь тавилан, тайгын иргэдийн өвөрмөц аж амьдралыг дүрслэн харуулахын зэрэгцээ тэдний орон гэр болсон Их тайга, баян хангайн ан амьтдыг сувдаг сэтгэлтнүүд хайр найргүй сүйтгэж буй сэтгэл эмзэглүүлэм үйл явдлууд гарна. Тайгын эзэд тэдэнтэй амь өрссөн тэмцэл өрнүүлнэ. Энэ бол зөвхөн Хөвсгөлийн тайгад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байдаг уугуул иргэдэд тулгарсаар ирсэн, тулгарч байгаа том сорилт. Ийм үзэгдэлд уугуул иргэдийн өөрсдийн ухвар мөчид үйлдэл, өрөөлийн хүч түрэмгийлэл аль аль нь буруутай байх тохиолдол бий.

Гэхдээ… Үндэсний хэт цөөнх болсон манай Цаатан иргэдийн хувьд, тэр дундаа отог омгоо ахалж буй хүн нь өөрийн үр удмаа үлдээх байгаль ээждээ сувдаг сэтгэлээр хандаж, хулгайн анчидтай хуйвалдан сүйтгэж байна гэсэн илэрхийллийг “Содура” кинонд харуулсан нь тун зохимжгүй санагдав. Очиж очиж отгийн ахлагч нь шүү. Ой мод урттай богинотой. Сайн муу нийлж сав дүүрдэг ч гэдэг. Энэчлэн тайгын иргэдийн дунд буруу сэтгэлтэн байж болно. Байдаг ч байх. Тийм байлаа гэхэд Цаатны отгийн ахлагч өнгөн дээрээ өөрсдийн аж амьдралаа байгаагаар нь авч үлдэхийн төлөө бүхнээ зориулж яваа дүр эсгэчихээд цаанаа жинхэнэ сүйтгэгч байж таарахуу? Олон үеийн турш байгаль эхтэйгээ шүтэлцэн ирсэн анчин, малчин /цаатан/ хүмүүс хангайн хишгээ зүй зохистой хүртэх, ан ав хийх асар том соёл, ухамсартай байдаг. Чухам энэхүү “амьдралын үнэн”-тэй уг киноны Отгийн ахлагчийн дүрийн үйл
хэрэг зөрчилдөв.

Гагцхүү энэ дүрийн мөн чанарыг хараад “Содура” кино нь сурталчлаад байгаа шигээ “Үндэсний хэт цөөнх болсон тайгынхны төлөө” уран бүтээл биш болжээ гэж дүгнэхэд хүрэв. Өнөөдөр хуйгаараа шагшин магтаж байгаа ч өөр нэг өдөр энэ киног үзсэн хүмүүс “Тайгын нандин амьдралыг хэн ч сүйрүүлээгүй. Өөрсдөө л үгүй хийж байгаа юм байна. Үгүй хийх хийхдээ овог отгийн ахлагч нь ч тийм муу хүмүүс байдаг юм байна” гэсэн ойлголттой үлдвэл яана… Тэгж гэмээнэ цаатнуудад тус бус ус хүргэсэн болж таарах бус уу.

Иймийн тул киноны зохиолч, найруулагчийн өмнөөс Цаатан түмнээс уучлал гуйж байна.

Эцэст нь, энэ бол уран бүтээлийг үгүйсгэх, харлуулах зорилгогүй жирийн нэг үзэгчид төрсөн сэтгэгдэл гэдгийг тэмдэглэе. 

Сэтгэгдлүүд

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.




  1. taigi[112.72.13.98]3 years өмнө

    Unen unen.Omgiin ahlagchiig huiwaldaanch bolgoson ni jaahan tiimerhuu sanagdsan.Busdaaraa bol ok.

  2. oona[115.187.88.109]3 years өмнө

    bi bol jiriin l neg uzegch, kino maani odoo garch bga shine kinonuudaas tes uur sedevtei sanagdsan, uur bsan, gehdee zohiol ni yaduu bsan gej helmeer bna, huurhii ohiniig baga bhad ni hucheer yavuulchihaad ergeed irehed ni bugd ad uzeed, duu duulsniih ni tuluu huleej avaad, huntei suuh gej bsan zaluug uuruu hunii huuhed teechiheed hadnaas niseh gej ailgaad, uur omgiin huuhnii goliig harluulaad....... geed l bicheed bval taalagdaagui neleed hesguud bna aa. magadgui humuus namaig uuriu iim yum hiichihgui yasiin geh bh l daa. gol ni ene mundguud uneer ingej uneleed bna uu, esvel ....... yamar ontsgoor harj magtaad bgaag oilgosongui ee.

    • Ану Ка[112.72.13.80]3 years өмнө

      mongolchuud yumiig eyrgeer bish surguur harj bugduug muuhai bolohgui bn geed muu taliig ni l haraad baihleer yaj az jargaliin indekseere ahih yum be :(

  3. Ганболд[103.229.121.38]3 years өмнө

    Нэгд цаатны амьдралын өнгийг гоёчилж харуулсан.Баруун зүүн тайга Жангас тайга Улаан тайгынхан бас нэг иймэрхүү хоорондоо таарамжгүй тал бий.Энэ зөв.Хэт олз ашиг хөөсөн шунахай зорилгоор ан амьтаныг хоморголон устгадаггүй.харин хандгай буга мэтийн мэтийн дархан цаазтай ан амьтаныг ганц нэг сааль занга тавьж буу шиймээр хөнөөдөг тал бий нь бий.Хамгийн сэтгэл түгшээсэн асуудлыг хөндөөгүй мэт.Энэ бол цаатан хүн хэзээ мөдгүй мөхөх гэж байгаа асуудал.Улсын нийслэлээс 1000 гаран км алсад эмгэд хөгшид нь эмчилгээ үйлчилгээнээс хол хүүхэд багацууд нь хүмүүний соёлоос хол тарчиг амьдарч байна.Цаа бол таваарлаг чанар муу.Цаагаар амьжиргаа залгуулна гэж байдаггүй.Ганц орлого олдог арга зам нь цаатны ахуй амьдралаа кино зурганд үлдээж аян жинчин аялагч жуулчлагч нарт үзүүлж хэдэн төгрөг олдог.Тэгвэл хэр баргийн жуулчин ийм дэд бүтэц муу газарт элэг бөөрөө унагах шахам явж бараг очдоггүй.Тэгээдч ойрын жилээс тайгын байгаль доройтож байна.Үнэхээр цаатныг авахрах хүсэлтэй хүмүүс Цаатнуудыг яааж аврах төлөвлөгөөтэй байх түүнээ хэрэгжүүлэх ёстой

    • Ганболд[103.229.121.38]3 years өмнө

      мөхөс миний бодлоор цаатануудаас санал асуулга асууж нүүлгэх хэрэгтэй.Бүр нүүнэ үү түр нүүнэ үү? өөрсдийн хэрэг.Энэ бол хаг хөвдөөр дүүрэн ян сарьдаг цааны эгмээр татсан цас буудаг түмэн зүйлийн цэцэгстэй хотоос 100 гаруйхан км Заан Тэрэлж билээ.Энд цаатануудыг нүүлгэн ирүүлэх гэж 20 гаруй жил эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсэн байгаа.Цаатнууд эхлээд өөрсдөө элч төлөөлөгч заншлаач газар шинжээчээ явуулж үзүүлээч.Дараа нь хэн нүүх хэн нь нүүхгүйгээ шийд.Энд ирвээс эмнэлэг сургууль соёл үйлчилгээнд ойр.Аялагч жуулчид дуртай нь аргагүй асар ихээр ирж орлого ашигийг арвижуулан баяжуулна.Үнэхээр нүүн шилжинэ гэвэл улсаас төрөөс нүүдэл суудлын зардлыг даах болно.

  4. sss[198.41.242.116]3 years өмнө

    Tuhain hund torson setgegdel shude.

  5. hhmmm[198.41.243.95]3 years өмнө

    uuruu iim yum hiij buteej chadku bj hiij bgaa negnee shuumjleed l bhiimuu??? harin ch orchin ueiin ulig bolson solongos kino (savangiin duuri) duuraisan yumnuudaas havi iluu uran buteel sht. amidraliin unen boditoi bidnii medku olon zuiliig haruulj chadsan shn kino bolson bnlee shoo. hun l yum chin ovgiin ahlagch ni yagaad muu hun bj boldgu yen. ovgiin ahlagch urvasan bgaa ni hund yum boduulah sedel ni bolj ugch bgn sht. (sanal bodloo huvaaltssiin shoo!!!!)

  6. Anonymous[198.41.242.192]3 years өмнө

    unen bichjee caatnuudiig doromjilson bn

  7. ha[198.41.242.124]3 years өмнө

    irguu t1 ulguchin bna shd tgd kino um chin yamar neg iim um hiihgui eng t1 2 omog uzuulseer bgad duusah bsan uu zailaach t1 chin

    • Hulan[108.162.215.122]3 years өмнө

      Ooriinhon l uzegchiin bodol shuumj shuu l gejiisht yunadan uurladagiin hun bolgond l yanz bur sanagdsan bj bolno. teglee geed hun teriigee ilerhiilj bolku yu

Таны сонирхолд